Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцогч Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье.
Монгол Улсын Төрийн тэргүүн “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм аа.
Дэлхийн дулаарлаас үүдэн Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна.
Дэлхийн дулаарлаас улбаалж, эх дэлхийн өнцөг булан бүрт түймэр гарч, цөлжилт эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байна.
Дэлхийн цаг уурын дулаарал аж үйлдвэр эрчимжсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дунджаар 1.0 хэмээр нэмэгдсэн бөгөөд хоёроос дээш хэм дулаарвал бид эх дэлхийгээ эмчлэхэд дэндүү оройтох болно гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн ноцтой асуудал болоод байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах билээ.
Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орнуудын нэг юм аа. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ.
Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсч байгаа нь бодит үнэн юм.
Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулэх эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг билээ.
Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн.
Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна.
“Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, 600 гаруй сая мод тарьж, арчлахаа илэрхийлсэн эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье!
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно.
Мөн Аймаг, нийслэлийн засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг энэ хурлаар шийдвэрлэнэ.
Цаашид Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно.
Үндэсний чуулганд оролцогч Та бүхэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, стратеги, үйл ажиллагаа, техник, технологийн талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэж, зөвлөмж гаргана гэдэгт итгэл төгс байна.
Ойчид, ойн салбарын ажилтан, эрдэмтэд, судлаачид Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Та бидний өмнө ноцтой тулгамдаж, ирээдүйн амьдрал, хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
Сэтгэгдэл0
нээгдэл саа хамтралаа байгуулахгүй бол компани нударган баячууд газрыг их хэмжээний малаар сүйтгэж нөгөө нэг сая таван зуун хүн өлсгөлөн байна хоол идэх гуанз гэдэг юм байхгүй Өндөр үнэтэй дан баар ресторан кофе цайны газар болчихоод байна "гуанз" бол столовая" юм орсод бүр москвад социализмын үед оюутан байхад нэг рублиар хооллодог столовая" байсан одоо зуу хоёрзуун рублиар хооллодог "столовая "байж л байна бид баян америкууд биш биз дээ бүх юмыг америкийн зах зээлтэй адилхан өндөр үнэд хүргэх ямар шалтгаан байнаа
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү туруулж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хүн рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.
Монголын газар нутаг хурдацтай цөлжиж байгаа шалтгаан нь манай урд хөрш нүүрсний хамгийн том хэрэглэгч дэлхийн хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулагч орон байна.
хятад бол хар нүх Бүх дэлхийн баялгийг сорон мөлжиж үүний дүнд хятад дэлхийн фабрик болж гурван хүүхэдтэй болох төсөл нь гурван миллиард болох хятадын төсөл биелж дэлхийн хүн амын хагас нь хятад болно манай гариг нарны аймаг аль хэдийн хар нүхний галактикийн тулалдаанд орчихсан хэдэн сая градус халж үхэх ирэхээр бүх хүниййг ална гэдэг чиь хэний санаа вэ
Манайх дэлхийн дулаарлаар дулаан чийглэг болж байна гэж би санадаг. Хэрэв тийм бол нэг их хөрөнгө цаг зарж дэлхийн дулааралтай тэмцээд хэрэг байна уу. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг үгийг байнга санаж түрүүлж хөдлөхгүй байх хэрэгтэй.
энэ длхийд түрүүлж дуугар сан хөхөөний ам хөлдөнө
оролцноо оролцоно оролцолгүй яахав ядаж зуслангийн байшингаа газраа тойруулаад мод тарьж газрыг нь сийрэгжүүлээд төмс таривал нэг бутнаас нэг шуудай шахуу ногоогоо авчихна өвөлжин иднэ орос буриадын зуслангийн газар шиг хүн бүр өөрийн хэрэгцээт хүнсний ногоогоо тарьж жимсний мод таривал маш өгөөжтэй болно
Pisdaaa yumaa ene erguu atsiig buudaj alchihaad uhchii pisdaa