sonin.mn
Ереван хотод цагдаа нар Арменийн Ерөнхий сайд Никола Пашининийг огцрохыг шаардсан жагсаалд оролцогчдыг баривчилсан гэж тус газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
 
Одоогийн байдлаар 21 хүнийг цагдаагийн хэлтэст хүргэсэн гэж эх сурвалж онцолсон байна. Бага хурдтай машины цуваа хотын төв рүү хөдөлжээ. Урд өдөр нь парламентын дэд дарга Ишхан Сагателян болон сөрөг хүчний төлөөлөгчид дуулгаваргүй байдал, автомашины жагсаалыг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдэж байсан билээ.
 
 
 
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин