sonin.mn
БРЮССЕЛЬ. /DW/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Финланд, Шведээс тус байгууллагад суугаа суурин төлөөлөгчидтэй лхагва гарагт уулзахаар болжээ.
 
Скандинавын тус хоёр орон НАТО-д элсэх хүсэлтээ лхагва гарагт хамтдаа өргөн барина гэдгээ мэдэгдээд байгаа юм.
 
“Бид ижил замналаар явж байгаад миний бие баяртай байна. Бид хамтдаа зорилгодоо хүрч чадна” гэж Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистётэй хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Й.Столтенбергийн хувьд тус хоёр орныг “найрсгаар” хүлээн авна гэдгээ удаа дараа мэдэгдсэн, харин Турк цэргийн эвслийг өргөжүүлэхийг эсэргүүцнэ гэж сүрдүүлсэн байна. НАТО-д элсэх хүсэлтийг бүх 30 гишүүн санал нэгтэй батлах ёстой.
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг