Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Дэд сайд Ш.Накатани, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Соёлын сайд Ч.Номин, Япон, Монголын эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тус зөвлөлдөх уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан хамгийн том ололт, амжилт бол нэмүү өртөг шингэсэн экспортыг харилцан нэмэгдүүлэх, өндөр техник технологийг нэвтрүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах өндөр ач холбогдол бүхий Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 онд байгуулсан явдал” гэдгийг тодотгоод, хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлт 2016 оноос хойш тогтмол өсөж, 2019 онд 600 сая ам.долларт хүрсэн бөгөөд Япон Улс руу экспортод гарах бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээ 2016 онтой харьцуулахад 2019 онд 98 хувиар нэмэгдсэнийг тэмдэглэлээ.
“Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт"-ын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар “Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Монголын экспортыг Японы зах зээлд нэмэгдүүлэх боломж”, “МАК” ХХК-ийн Төслийн багийн гишүүн Х.Базарханд “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төсөл”, Япон Улсын талаас “Монгол дахь IT, ICT, Гарааны бизнесийн тухай”, “Эрчим хүчний нөөцийн талаарх хамтын ажиллагаа”, “Япон компаниудын Монгол дахь үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн талаарх зөвлөмж”-ийн талаар тус тус танилцууллаа.
Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Моннис групп, Таванбогд групп, Мобиком Корпораци ХХК, Ньюком групп, Макс групп, Эйр транс ХХК, Тод Сүндрэл ХХК, Домогт туул чөлөөт бүс ХХК, Хан Хөгшин Интернэйшнл ХХК, МонЖапСтар ХХК, Санжаат ХХК, Нью Прогрес групп, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Монголын Алт Корпораци, Эм Си Эс Проперити ХХК, Номин-моторс ХХК, МИАТ зэрэг 36 аж ахуйн нэгжийн 60 гаруй төлөөлөгч, Япон талаас Иточу, Марубени, Мицүбиши зэрэг компаниудын 150 төлөөлөл оролцов. Айлчлалын үеэр хоёр талын хувийн хэвшлийн байгууллагууд Хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг байгууллаа.
Сэтгэгдэл0
Монголын талын төлөөлөд бас шоучин буян Жаргалсайханыг оруулж хулхидсан Марубаений төлөөлөгчдийг даапаалах байсан юм.Анхны авгай нь орос, 5 авгай сольсон буриад хужаагийн эрлийз Жаргалсайхан тэдэнд Монголчуудыг сурснаараа худалч хулгайч залхуу тэнэг архичин гэж лекц уншина биз.
Хужаа хүний халдага жижиг ч даралт ихтэй байдаг.Зүгээр байхдаа ч хий оцгонож байдаг.Хужаагийн эрлийзүүд монгол хүүхэн шааж өмхий точгоо энд тэндгүй үлдээж байдаг,Монгол дах хужаагийн эрлийзүүдийг бүгдийг нь хүчээр тариа хийж үргүй болгох хэрэгтэй.
Монголын нүүрсний хулгайч дарга нар Японд ирсэн гэж яригдаж бна.
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
ardyyd yahaaraa ingej zaabal byryy talaar ni bichej ene toroon dormjlodog be?hezee zasrah be?.....yg ni tor ni chadlaaraa ajilaad baigaa gej harj baina?...?.