ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын “Facebook”, “Instagram” хаягийг хоёр жилийн дараа сэргээхээр болсон талаараа “Meta” компани лхагва гарагт мэдэгдлээ.
Түүний хаягийг “ойрын долоо хоногт” сэргээх аж. “Meta” компанийн Олон улсын асуудал эрхэлсэн тэргүүн Ник Клегг мэдэгдэхдээ, олон нийт улстөрчдийн хэлж байгаа үгийг сонсох боломж нээлттэй байх хэрэгтэй гэсэн байна.
АНУ-ын Капитолын ордонд 2021 онд гарсан үймээнтэй холбогдуулан тухайн үеийн Ерөнхийлөгчийн “Facebook”, “Instagram” хаягийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм. Нийгмийн сүлжээний компани Д.Трампыг “Капитолд үймээн гаргасан хүмүүсийг сайшаасны дараа” хаягуудыг нь хааж байв. Н.Креггийн хувьд, энэ нь онцгой нөхцөлд гаргасан онцгой шийдвэр байсныг онцолжээ. Харин одоо Д.Трампын хаяг олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаа больсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Гэхдээ Ерөнхийлөгч асан өмнө нь гаргасан зөрчлөө давтан гаргасан тохиолдолд өндөр шийтгэл хүлээх юм байна. Д.Трамп ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаатай холбоотойгоор бүгд найрамдахчууд түүний “Facebook” хаягийг сэргээхийг шаардсаар иржээ.
“Twitter” нийгмийн сүлжээ ч мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч асны хаягийг хаагаад байсан юм. Харин өнгөрсөн 11 дүгээр сард “Twitter”-ийн эзэн Илон Маск нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд санал хураалт явуулсныхаа дараа Д.Трампын хаягийг сэргээсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
2020 оны америкийн ерөнхийлөгчийн сонгуулиар дональд трампыг дэмжигчид маш их байсан. Харин жо байденыг дэмжигчид цөөхөн байсан. Сонгуулийн үр дүнг долоо хоногоор хойшлуулж жой байдан ялсан болгон өөрчилж сонгуулиар байдан луйвраар ялсан юм.
Азийг үзэн яддаг Трампыг Оросууд ерөнхийлөгч болгосон.Монголд Женког гаргасан шигээ.
Хуурамч ардчиллын ард байгаа долларын эзэд банк санхүүгийн эзэд зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувьчлан авсан бүлэглэл хүчтэй өрсөлдөгчөө нухчин дарахын тулд түүнийг янз бүрээр хэлж чам шиг үхэрүүдийн тархийг угааж байгаа юм.
Ардчиллыг манайд устгаж байна гэж элийрээд явдаг хоосон тархитнууд ядаж л сонин уншиж баймаар байх юм.АНУ д элийрэгчдийн эрхийг ингэж хязгаарладаг юм штээ. Мэдэж ав. Бид ардчиллаас суралцах ёстой.