sonin.mn
ПАРИС. /Xinhua/. 2023-2025 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт жилд дунджаар гурван хувиар нэмэгдэх бөгөөд өсөн нэмэгдэх эрэлтийн ихэнх хувь хэмжээ Ази тивд ногдоно гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ тайланд дурджээ. 
 
Өнгөрсөн онд нүүрлэсэн эрчим хүчний хямрал болон зарим бүс нутагт ажиглагдсан хэвийн бус цаг агаарын улмаас дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 2 хувиар буурсан нь цар тахлын өмнөх түвшнээс доогуур байгааг тайланд тэмдэглэсэн байна.
 
2022 онд эрчим хүчний эх үүсвэрийн үнэ огцом өссөний нөлөөгөөр Европын Холбооны орнуудад эрэлт 3.5 хувиар унасан бол Энэтхэгт эдийн засаг нь эрчимтэй сэргэж, халуун зун болсонтой холбоотойгоор 8.4 хувиар нэмэгджээ. Харин АНУ-д цахилгаан эрчим хүчний эрэлт 2.6 хувиар нэмэгдсэн байна. 
 
Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт ойрын гурван жилд жилд дунджаар 3 хувиар нэмэгдэж, 70 гаруй хувь нь Ази тивд ногдоно гэж шинжээчид таамаглаж байна.
 
ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол тайлан гарсантай холбогдуулан мэдэгдэхдээ, эрчим хүчний эрэлт хурдацтай нэмэгдэх хэдий ч сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний хөгжлийн хурдац шинэ эрэлт хэрэгцээг бараг бүхэлд нь хангана гэжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг