Ахмадууд энэ жил их бухимдалтай байна. Төр, засаг тэдэнд сая төгрөг өгнө гэж оны өмнөхөн чихийг нь мялаасан боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа нь тэднийг гомдоосон. Одоо нөгөө сая төгрөгөө гурав тасалж өгөхөөр дуулдаад байгаад бүр ч урам нь хугарсан. Уг нь ч заавал авъя гээгүй, улс төрчид өөрсдөө нэгэнтээ амласан учир өгөх л ёстой.
Өгч чадахгүй бол яах гэж амласан юм гэснээс хөгшчүүлийн бухимдал үүдэлтэй. Ядаж байхад дээр нь өндөр настнуудын тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн мөртлөө юу нь тэгшитгэх 30 мянган төгрөгийн нэмэгдэл өгсөн нь юмны үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдээд байгаа өнөөгийн амьдралд дусал төдий зүйл болж байгаа учир бүр ч дургүйг нь хүргээд авсан.
Эцэстээ энэ бүхэн нь тэтгэврийг тэгшитгэнэ гэсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, саяыг энэ ондоо багтаан өгнө гэсэн Сангийн сайд Д.Хаянхярваа, түүнийг нь гүйцэдүүлэх үүрэгтэй НХХ-ийн сайд Т.Ганди нараар төлөөлүүлсэн Засгийн газрын шоу битгий байгаасай буцах нөхдүүдэд үнээ, тугал нийлэх хамаагүй болчих вий дээ...
Эх сурвалж: "Бизнес тайс" сонин
Сэтгэгдэл0
1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэвэрийн зөрүүг арилгана гээд бас л худлаа. Дэндүү зөрүүтэй. Тэр дундаа багш нарын цалин бүүр ч өрөвдөлтэй. Цэргийнхэний тэтгэвэрийг сая саяар нь хэд ч нэмэвдээ. Нөгөө муусайн багш нарыг хүн ч гэж үзсэнгүй. Багш нар бүх насаараа хүүхдийн шуугианд оюуны хөдөлмөр ямар хүнд билээ. Олгох үнэлэх төрийн түшээд ч алга. Төрийн түшээд өөрсөнтэйгөө харьцуулаад үзэх чадварч алга. Багш нар ч хульчингүй арчаагүй хүмүүс юмдаа. Ахмад багш нараа тэмцээчээ. Амьдрахад хүнд боллоо.
БСШУ-ы яам өөрсдийгөө л бодохоос Багш нараа ямар Бодох ч биш дээ. Их дээд сургуулийн багш нар бол өөр хэрэг ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин амьдрал маш муу шүү. Тэгээд тэтгэвэрийн багш нарын насжилт маш богино. Та яагаад тэтгэвэрт байгаа багш нарынхаа төлөө дуугардаггүй юм бэ.
1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр дээр шууд 125000 төг нэмүүлэхээр УИХ-р оруулсан гэж яриад байсан худлаа юу. Бид нар ч та нарын тоглоом доог тохуу болж дуусаж дээ.
Тэр чинь УИХ-ын гишүүн Эрдэнээгийн л шоу шүүдээ.
Ард түмнээ боддог хүн байхгүй шүүдээ. Өөрсдөөл баяжих идэж луйвардах гээд улайраад байхаас.