sonin.mn

БНМАУ-ын нам, төр, цэрэг болон олон нийтийн зүтгэлтнүүдийг ЗХУ-д хилсээр хэлмэгдүүлсэн нь...


Нэг. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеийн шүүн таслах үйл ажиллагааны механизм (XX зууны 30-40-өөд оны үеийн ЗХУ-ын жишээн дээр)...

Энэхүү номыг юуны өмнө одоогийн нөхцөлд залгамжлагч улс болох ОХУ, орос үндэстэн хийгээд одоогийн төрд нь буруу санасандаа бичсэн бус гэдгийг хэлэх хэрэгтэй билээ.

Учир нь түүхийн цаг хугацаа, орон зай, үйл явдлыг бодитойгоор үнэн зөвөөр тогтооход түүх архивын баримт материалууд багагүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэхүү түүх архивын материалыг ОХУ-ын улс төрийн хэлмэгдэгсдийг “Мемориал” нийгэмлэгийн судалгаа, судлаач эрдэмтдийн судалгаан дээр түшиглэн бичлээ.

Зөвлөлт Холбоот Улсад улс төрийн хэлмэгдсэн Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн ОХУ-ын ФСБ буюу Холбооны Аюулаас Хамгаалах Байгууллагын Төв Архивт хадгалагдаж байгаа бөгөөд одоогоор Монгол Улсад хүлээлгэн өгөөгүй байгаа зарим түүхэн баримт болох хавтаст хэргүүдийн товч, холбогдох архивын баримтуудаас энэхүү номонд дурьдахыг зорилоо.

ОХУ-д улс төрийн талаар хилс хэрэгт хэлмэгдсэн БНМАУ-ын нам, төр, засгийн удирдагчид, улс төр, цэрэг, олон нийтийн зүтгэлтнүүд, төрийн албан хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн үзэж, тэдний нэр төрийг сэргээх нэгэн үзүүрт сэтгэлээр ОХУ-дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн судалгааны байгууллага хийгээд улс төрийн хэлмэгдэгсдийн “Меомориал" байгууллагын шугамаар гаргасан судалгааны зарим баримт сэлт дээр судалгаа хийж зарим нэгэн түүх архивын баримт дүгнэлтээс дурдсу.

Америкийн Нэгдсэн Улсын СороСын Нээлттэй Нийгэм Сангийн санхүүжилтийн дор хийгдэж буй ОХУ-ын улс төрийн хэлмэгдэл судлалын “Мемориал” нийгэмлэгийн эрдэмтэн судлаачдын онцлон тэмдэглэснээр “нийтлэгдэж буй түүхэн баримт сэлт дэхи бидний тайлбар нь мэдэгдэхүйц нэмэлт болон тодотгол шаардагдаж буй нь гарцаагүй буй за” гэсэнтэй санал нэг болой.

Энэ талаар буюу ЗХУ (ЗСБН-ХОУ) -д уламжлалт найрсаг харьцаатай шууд холбоотой. Гэсэн хэдий ч өнөөдөр ОХУ-д ч энэ талаар гол гол түүхэн баримт сэлт олон түмэнд төдийгүй, мөн гадаадын эрдэмтэн судлаачид, олон нийтэд зарим талаар ил тод чөлөөтэй болж буй.

ОХУ-ын эрдэмтэн судлаачдын тэмдэглэснээр: “Хэрвээ ЗХУКН”-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны эдгээр нэрсийн жагсаалтуудтай ажиллаж асан хандлага, үндсэн механизмуудын талаар харьцангуй ойлгомжтой байгаа бол (ялангуяа “их харгислалын” цаг үед-зох.) аюулаас хамгаалах байгууллагад эдгээр нэрсийн жагсаалт хэрхэн бий болсон тухай зарчмууд, нэрсийн жагсаалт болон хавтаст хэрэг шүүхийн байгууллагуудад шилжиж байсан цаашдын арга замууд нь тэр бүр тодорхой бус хэвээр байсаар байна.

Оросын судлаачдын тэмдэглэснээр “эцэст нь бидний ... хувьд авч үзэх асуудал бол нэрсийн жагсаалт дахь мөр бүрийн (фамилия - овог, отчество - эцгийн нэр, ИМЯ - өөрийн нэрийн) ар талд тодорхой “хувь хүний”-хувь заяа байгаа гэдгийг онцлон үзэж, огтхон ч мартаж болохгүй билээ.

Зарим нэг хувь хүмүүсийн талаар нэмэлт мэдээллийг бид Оросын янз бүрийн бүс нутгууд дахь “Книга памяти жертв полити-ческих репрессий" номноос олж болох ч, мөн “Кто руководил НКВД” номноос мөн адил олж болох юм.

1934 оны 12 дугаар сарын 1-ний хуулиар ялыг давж заалдах байдлыг үл зөвшөөрч байсан бөгөөд өршөөлийн тухай өргөдлийг ч хүлээж авах ёсгүй байжээ. Ийм хэргүүдэд оноосон цаазаар авах ялын төлөвлөгөөг тэр даруй гүйцэтгэж байсан.

Хэрэг шийдвэрлэх шинэ хэм хэмжээнүүд нь улс төрийн хэрэгт оноох цаазаар авах ялыг илүү дутуу зүйлгүй, гадна талдаа шүүх үйл ажиллагааны дүр төрхийг хадгалан харагдуулахуйц байдлаар дүр эсгэн, түргэн хугацаанд гүйцэтгэх бололцоог олгож байсан байх юм.

“1934 оны 12 дугаар сарын 1-ний хуулийг практик амьдрал дээр эхлээд хэрэгжүүлж хэрэглэх явдал нь тохиолдлын шинж чанартай байсан бөгөөд ялангуяа ихэвчлэн зарим тусгай, онцгой том сүр дуулиантай хэргүүдтэй холбогдож байлаа.”

“...Тухайлбал, шинэ ёсжурамыг хэрэгжүүлж эхэлсэн жишээ бол, Леонид Николаев буюу С.М. Кировыг алсан гэх хэрэгтнүүдэд 1934 оны 12 дугаар сард, мөн түүнчилэн 1935 оны 7 дугаар сарын 27-нд ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн хаалттайгаар явагдсан “Кремлийн хэрэг” гэгдэх хэргийн шүүх хурлын үеэр анх удаагаа хэрэглэж ирсэч байх юм.

“Кировын хэрэг” нь Монголд “Лхүмбийн хэрэг” “ийг явуулахад үлгэр жишээ болж өгсөн бололтой. Энэ хэргийн дараа удалгүй 1934 онд “Лхүмбийн хэрэг” сүр дуулиантайхан хэрэгжиж эхэлсэн бус уу?

Уг хэргийг гол захиалагч нь дотоод, гадаадад нэгэн зэрэг байсан гэлтэй.

Юуны өмнө гадаад улс төрийн түгшүүртэй нөхцөл байдал болсон “Японы империализм”-ын аюул занал ч бодитой оршиж байсан нь энэ хэргийн захиалагчдад аятай нөхцөл бололцоог олгож өгсөн юм.

Ер нь иймэрхүү хэргийг зохион байгуулах талаараа гаршсан НКВД-гийнхэн Монгол хувилбарыг нь тэр дор нь өөрийн Монгол дахь мэргэжил нэгтнүүддээ сургасан гэлтэй.

"Хялбарчилсан ёс журмыг” анх удаагаа бүр илүү-өргөн хүрээнд хэрэглэх оролдлого 1936 оны намар анх удаагаа Ягодагийн 8 дараа, Ежовыг ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссараар томилогдсоны дараахан болсон байна.

“Нөхөр Ежов болон Вышинский нараас Троцкий - Зиновьевийн хувьсгалын эсэргүү террорист байгуулагын идэвхитэй орол-цогчид болох нийт 585 хүнийг шүүн цээрлүүлэх арга хэмжээний тухай саналыг зөвшөөрөн санал нийлж байгаа” талаархи асуудлыг шийдвэрлэжээ. (Жинхэнэ эх дээрээ “Зөвшөөрсөн. Каганович, Молотов, Постышев, Андреев, Ворошилов, Ежов” хэмээн гарын үсгээ зурцгаажээ. Зох.).

Үүнд хоёр зүйл дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

Нэгд, иймэрхүү шийдвэр нь анх удаагаа Ул Төрийн Товчооны хуралдааны протоколын хуулбар маягаар хэлбэржээгүй /албан ёсны болгоогүй-зох./ байсан бөгөөд иймэрхүү протоколуудыг нэгэн адилаар реквизитгүй (протоколын № / өдрийн хуралдаанаар авч хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд /№/ өдрийн хурал-даанаар авч хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд /№/ дугаарлаж оруулаагүй байсан ажээ)

Хоёрдугаарт, энэхүү тогтоолд яригдах асуудал нь хэргийг шүүн хэлэлцэх “хялбаршуулсан ёс журмыг" баталгаажуулах тухай асуудал ч бус, харин “шүүн цээрлүүлэх арга хэмжээний тухай буюу өөрөөр хэлбэл яг шийтгэлийн талаархи асуудал болж байжээ.

Иймэрхүү маягаар Ежовын анхны оролдлогоор л нэрсийн жагсаалтыг нэг бүрчлэн хэлэлцүүлэх журмыг баримтлах процедурыг илүү дутуу хэлбэрдэлгүй, хүндрүүлэлгүйгээр, “шулуухан дардан” болгосон байв. Үүнээс хойш намын дээд удирдлагын шудрага шүүхийг хэрэгжүүлэх хамгийн их хэрэглэгдэх ял шийтгэлийн цорын ганц зөв хэм хэмжээ ямар байсан бэ? Гэвэл чухам Улс Төрийн Товчоо буудан алах ял шийтгэлийг илүүд үзэж байлаа.

Анхны нэрсийн жагсаалтаас, оросын судлаачдын үзэж байгаагаар бол, цаг хугацааг нь тодорхойлоогүй хоёр хэсэг бусад баримт олдсоноос, 1937 оны ерөнхий нэрсийн жагсаалтад хавсаргасан байсан (Т.5. Л.373-375-ыг) бөгөөд нэрсийн жагсаалтанд цаг хугацааг нь тодорхойлоогүй 1937 онд хамаарах нэгдсэн жагсаалт байлаа.

Эдгээрийн эхнийхэд 114 хүний нэрс байсан бөгөөд тэднийг Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн явуулын хуралдаанаар 1936 оны 10 дугаар сарын 10-11 -ний өдрүүдэд Ленинград хотноо шийтгэсэн байх юм.

Мөн хоёр дахь нь 33 хүнийг шийтгэсэн байх бөгөөд эдгээрээс 29-ийг нь Москва хотноо 1936 оны 10 дугаар сарын 8-нд буудан алжээ. 1937 оны 2 дугаар сараас эхлэн Улс Төрийн Товчоо шийтгэгдэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг байнга батлан шийдвэрлэх болсноор, өөрөөр хэлбэл ихэвчлэн буудан алах ял оноосон Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн ялыг батлах болсон ажээ. Ингэхдээ явц нь улам бүр камерийн шинжтэй болжээ.

Урьдчилан төлөвлөгдсөн ял шийтгэл бүхий дэс дараалсан нэрсийн жагсаалтыг Сталин өөрөө хийгээд мөн түүний ойр дотны хамтран зүтгэгчид нь хэрэгжүүлдэг байсан. Харин Улс Төрийн Товчоо хэлбэр төдий шийдвэр гаргахаа энэ үеэс эхлэн больж, түүний үүргийг “тийм” аль эсвэл “үгүй" гэх цөөн хэдхэн хүний гарын үсэгтэй цохолт л шийддэг болжээ.

Ийнхүү батлагдсан анхны нэрсийн жагсаалт 1937 оны 2 дугаар сарын 27-нд гарсан бөгөөд энэ өдөр нь БХК (б)Н-ын ТХ-н Бүгд Хурал нээгдсэн өдөртэй давхацаж байгаа юм. Дээрхи нэрсийн жагсаалтанд байх 479 хүмүүст бүгдэд нь буудан алж цаазаар авах ял оноожээ.

Үүнд ТХ-ны Бүгд Хурлын ширүүн уур амьсгал нөлөөлсөн үү? Аль эсвэл нэрсийн жагсаалтад орсон бүх хүмүүс тэр дор нь нэгэн зэрэг цааш харуулчихсангүй учраас, үлдсэн хүмүүст дараачийн удаа гарсан нэрсийг жагсаалтад нэрс нь дахин орсон байдаг.

Ийнхүү, тодорхой хэлбэр бүхий схемд орсон, улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн үйл явц үндсэндээ буй болж уг нэрсийн жагсаалтыг Улс Төрийн Товчооны нэр бүхий хэдэн хүнд НКВД - (Н.И. Ежов) танилцуулдаг байсан бөгөөд түүнийг нь Дээд Шүүхийн Цэргийн Коллегис (В.В. Ульрих) албан ёсны болгож асуудлыг шийдвэрлэдэг байсан бололтой.

Энэ процедур нь 1938 оны 9 дүгээр сарыг хүртэл үргэлжилсэн хэмээн хэлж болох юм. Улс Төрийн Товчооны гишүүдэд хүрч танилцдаг байсан нэрсийн жагсаалтыг НКВД-гээс бэлтгэн гаргаж байсан бөгөөд тэр нь төв аппаратын хэлтэс тасгуудад хийгээд, бүс нутгуудын хэлтсүүдийг төвд ирсэн баримт материал дээр үүсэн буй болдог байжээ.

Орон нутгаас зарим нэг баривчлагсдыг нэрсийн жагсаалтад оруулах тухай асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байсан нь Дотоод Хэргийн Ардын Комссиарат М.П.Фриновскийн 1937 оны 8 дугаар сарын 7-нд гаргасан шийдвэр заавраас харахад илт харагдана.

Өөрөөр хэлбэл орон нутгийн дотоодыг хамгаалахын хэлтэс, тасгуудад баривчлагдсан хүн бүхний талаар тодорхой лавлагаа гаргаж байх, овог, эцгийн нэр, өөрийн нэр, тодорхой удирдамжийн өгөгдхүүн болгох, ялд буруутгагдах шалтаг шалтгааныг гаргах, гэм зэмийг юугаар батлагдаж байгааг тодорхойлох, (гэм буруутан буюу хэрэгтэн энэ бүхнийг ухамсарласан эсэх, үгүй) гэх зэрэг энэ бүх лавлагааг ЗХУ-ын ДХАК-д (НКВД-д) жагсаалтын хэлбэрээр цахилгаанаар илгээх, удирдамж заавар өгсөн зэргээс харж болно. Ийм байдлаар магадгүй, төвийн жагсаалт бүрэлдэн буй болсон гэлтэй.

Ямар нэгэн хэрэг мөрддөг асан тасаг, хэлтсүүд эхлээд хэрэгтэний талаар тодорхой лавлагааг гаргах болж, дараа нь энэхүү лавлагаагаа Наркоматын төв аппаратад байгуулагдсан “тусгай бүлэгт”-т дахин боловсруулахаар шилжүүлж өгдөг ёс журам буй болсон байв.

Энэхүү групп буюу тусгай бүлэг нь Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллагын Ерөнхий Газрын бүртгэл тооцооны хэлтсийн (учетно-регист-рационный-ГУГБ) тусгайлан томиллогдсон албан хаагчилаас бүрэлдсэн байжээ.

Эдгээр лавлагааг "тусгай бүлгийнхэн” дотор нь ангилан ялгаж, урьдчилан (баг-цаалж) төлөвлөж байгаа ялын зүйл анги хугацаагаар нь зэрэглэн ангилж дотор нь (1 дүгээр ангилал-буудан алах, 2 дугаар ангилал - 10 жилийн хорих ял, 3 дугаар ангилал-5-8 жил хорих ял гэх зэрэг) хувааж байсан ажээ.

Н.М.Шверикийн хэмээн 1960 -аад онд нэрлэгдэх болсон комиссын үзэж байснаар бол “ял шийтгэлийн арга хэмжээний асуудлуудын ЗХУ-ын ДХАК-ын Газар (НКВД), ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн дарга Ульрих болон ЗХУ-ын Прокурорын орлогч Рогинский нарын зүгээс урьдчилан шийдвэрлэж ирсэн бололтой.

Бидэнд харамсалтай нь энэхүү үйл ажиллагааны талаар нэмэлт баримт сэлт хараахан байхгүй бөгөөд хэлбэр төдий буюу алба ёсны байгууллага байсщн эх нь ч тодорхойгүй байна.

Зөвхөн ганцхан зүйлийг тодорхой хэлж болох нь И.В.Сталинд, аль эрт урьдчилан бэлэн болгож боловсруулсан жагсаалтууд очдог байсан бөгөөд тэр нь яллах зэрэглэлээрээ ялгагдан хуваагдсан хэлмэгдсэн хүний зөвхөн овог, эцгийн нэр, мөн өөрийн нэрийг нь бичсэн байдаг. Ерөнхийдөө, нэрсийн жагсаалт нь, ихэвчлэн өөр хоорондоо нэгэн адил байлаа.

Эхний хуудсанд (нүүр хуудсанд) “ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн шүүхээр орсон хүмүүсийн нэрсийн жагсаалт хэмээн бичсэн байдаг ба зарим үед товчхон “Жагсаалт” хэмээх нь ч буй. Хоёр дахь хуудсан дээр нэрсийн жагсаалтад орсон хүмүүсийг өөр дотор нь зэрэглэл болгон хуваан бичсэн блон мөн нутаг дэвсгэрийн харьяалалаар нь ялгаж хуваасан байдаг ажээ.

Дараа нь орон нутгаас бүрдүүлж ирсэн нэрсийн жагсаалт үргэлжилдэг бөгөөд нэр бүхэн шинэ хуудаснаас эхэлж зэрэглэлд хуваасан байх буюу 1937 оноос эхлэн 3 дугаарх нь бүрмөсөн арилсан байх юм.

1937 оны хавар болон зуны эхээр бүрдуүлсэн нэрсийн жагсаалтаас эхлээд: “троцкистууд”, “баруунтангууд”, “децистүүд", “брандлеровчууд”, “меньшевикүүд”, “эсерүүд” түүнээс хойшхи нэрсийн жагсаалтуудад “гэмт хэргийн шинж чанар”-аар нь тэгтэлээ ялган салгаж байгаагүй бололтой хэмээн судлаачид дурьдсан байдаг.

Гадаадын харьяат нарын хэрэг бүрдүүлэлт өөр байжээ. Тэдний хэрэг ихэвчлэн биеэ даасан бүлэг болон ялгардаг байсан байх бөгөөд амьдарч байсан ЗХУ-ын бүс нутагтаа хамаарч байсан нь тухайлбал, Золбингийн Шижээ, Р.Мэнд, Н.Жамдамба, ...Нэрин-Марын Насан-Тогтох, (НЭРИМ-МАРУ НАСЫН-ТОХТОХО), Нэрэндоо Чимитдоржийн (НЕРЕН-ДО-ЧИМИТ-ДОРЖИ), Доржийн Пүрвээ (ПУРБО-ДОРЖИ), Пэлжидмаагийн Балжинням (ПИЛЬЖИД-МАГИН БАЛЬЖИНИМА), Цэвэг Долгоржавын (ЦЫБИК-ДОЛГОР-ЖАБ), Сүрэнгийн Цэнд (ЦЕНДЕ-СУРУН), Цэндуевын Сосоржав (ЦЕНДУЕВ-СОСОРЖАП), Мөнхөө-Гомбожавын (МУНКО-ГОМБОЖАБИН), Луузангийн Сэрээтэр (СЕРЕТР ЛУЗИН), цэрэнжавын Лувсанпунцаг (ЦЫРЕН-ЖАВОН ЛУБСАН-ДОНОЙ), Дэлгийн Галсанпунцаг (ДЕЛИК ГАПСАН ПУНЦУК), Дэжидосор (ДЫЖИД-ОСОР / ДЕДИД-ОСОР/), Цэвэгийн Долгоржав (ЦЫБИК-ДОЛГОРЖАБ), Санжийн Довчин (ДОВЧИН САНЖИ), Сүрэнгийн Готов (ГОТОБ-СУРУН), Гомпил Даншийцоодол (ГАМПЫЛ-ДАНШИ-ЦОДОЛ), Гэндэнгийн Жамсран (ГЕНДЫН-ЖАМСАРАН), Галиндэв Сайрын (ГАЛИНДЫП-САЙРЫ), Чимгээ Бордух (ЧИМИК-БОРДУХО), Баясгалангийн Жамц (Чжамцо Баясхалан), Санжийн Базарханд (САНЖИ БАЗАРХАНДА), Бадрахын Намжил (БАДАРХИН НАМЖИЛ), Амар-Агданбуугийн (АМОР-АГДАГБУГИН), Бандийн Ванчинхүү (ВАНЧЕНХУ-БАНДЫ), Цагааны Готов (ГОТОБ-ЦАГАН), Өлзийтийн Бадрах (УЛЬЗУЙТО-БАДАР-ХО), Гүнжитийн Найдан (ГУНЖИТ-НАЙДАН), Гүрраг-чаагийн Нэрин Өрөг (ГУР АРАКЧА НАРЕН ОРОГ), Дамбын ГОТОВ (ДАМБА-ГОТОБИН), Дамбын Цэнд (ДАМБА-ЦЕНДЕ), Дамбын Чимид (ДАМБА-ЦИМИДИН), Бутачийн (Пэлжидийн) Гэндэн нарын зэрэг хүмүүс нь бүгд Москва дахь бүх нутгийн хэрэг бүргэлд хамаарагдаж байжээ.

Учир нь тэд бүгд “Лхүмбэ” болон “Гэндэн-Дэмидийн" гэгдэх улс төрийн зохиомол хилс хэрэгт холбогдуулан Гэндэн, Намсрай нараас ЗХУ-д хэрэг тулган улс тө-рийн цөллөгт илгээсэн юм.

Тийм учраас Москвад амьдарч байснаараа “Москва дахь-центр-хэрэгт холбогдон 1937 оноо эхлэн баригджээ. Тухайлбал, тэдний талаар тусгай хуудсан дээр харьцангуй дэлгэрэнгүй лавлагаа гаргаж байсан ба түүнд нь тухайн иргэний харьяалал, төрсөн он сар өдөр, төрсөн улс орон, газар нутаг, ЗХУ-д амьдарч байсан цаг хугацаа, хийж гүйцэтгэж байсан ажил алба, түүнийг ялласан шалтгаан болон өөрийн гэм бурууг хүлээсэн болон эс хүлээсэн зэргийг тодотгож өгсөн байдаг байлаа.

Нэрсийн жагсаалтад хугацааг нь хэрхэн бичиж байсан талаар тогтож өгүүлье. Зөвхөн 1937 оны эхний хагаст бүрэлдсэн нэрсийн жагсаалтуудад л цаг хугацааг зөвхөн хавтсан дээр нь тов тодорхой бүрэн бичиж байсан ба хожим хугацаа өнгөрөх бүр зөвхөн он сарыг нь тэмдэглэх болж, мөн энэхүү хугацааг нь гараараа бичдэг байжээ.

Бичгийн машинаар бичсэн нь хараахан тааралдаагүй. Бичгийн машинаар 1937 оны 4 дүгээр сар хэмээн бичээд дараа сарыг нь дарсан байх бөгөөд 22/VII хэмээн гараараа зассан байх ажээ.

Хоёр жагсаалт нь цаг хугацаа, хавтасны нэр хаяг ч үгүй байх ажээ. Өмнө дурьдсанчлан энэхүү жагсаалт 1936 оны 10 дугаар сарын хавтаст хэргийн хэсэг бусаг үлдэц байсан ажээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин