sonin.mn

Үйлдвэр худалдааны яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл хэмээх ямарч учиртай нь үл мэдэгдэх байгууллага 2014 оны 10 сарын 30-ны ардчилал сонины №202 /2081/ дугаарт Оюутолгойн нөөцийг шинэчлэн тогтоосон тухай албан ёсоор мэдээлэв.

Харамсалтай нь 2009 оны ТЭЗҮ-г боловсруулж байхад дэндүү дарж мэдээлсэн нөөцийг улам багасгаж мэдээлэв.

Тус орд нь одоо 44 сая 595 мянган тонн зэс, 1,9 тонн алт, 11,9 мянган тонн мөнгө, 205 мянган тонн молибден бий гэж үзсэн бол 2009 онд 45 сая тонн зэс, 1838 тонн алт агуулсан 6451,5 сая тонн хүдрийн нөөцтэй, уг нөөц дэх зэсийн дундаж агуулга 0,28 гр тонн, молибден 62,21 гр тонн, мөнгөний 1,87 гр тонн гэж тооцсон уг ордыг 50 жил ашиглах боломжтой гэж үзсэн байдаг.

Мөн эрдэнэтийн одоогийн нөөцөөс 3-4 дахин зэсийн нөөц нь 7 дахин их юм гэж мөн ойлгомжгүй харьцуулалт хийжээ. Канадын Торонто-гийн “Уул уурхайн их хурал” дээр Фридланд мэдэгдэхдээ бараг хагас сая тоны нөөцтэй сүүлд нь манай алтны нөөц 2 дахин нэмэгдлээ гэж мэдэгдсэнийг үндэслэн доктор П.Нэргүй 450 мянган тонн харин бид сая орчим тон алтны нөөцтэй аугаа их Алт- Мөнгө- Зэс- Молибден- Ховор металын Их орд юм.

Дэлхийн банк болон олон улсын байгуулагууд Алт, Мөнгө, Зэсийн Их орд гэдгээ албан ёсоор Англи хэл дээрхи тайландаа өгүүлж байгаа. Харин алтаны нөөцийг хэмх дарж ховор металын талаар юу ч мэдээлэхгүй байгаа.

Оюутолгойн хамгийн том ашгийг ховор металл өгөх юм. Дэлхийн ховор металийн 96%-ийг БНХАУ гаргаж байгаа бөгөөд БНХАУ-ын 96%-ийг Өвөр Монгол нэрийн дор Монголын их тал нутгаас олборлох нь тодорхой болж байна. Ховор метал ховор үнэт түүхий эд бөгөөд нүүрс, алт, зэс, уран, нефтээс ч үнэтэй юм.

Сансарын пуужингаас авахуулаад “Сансарын Тунель” дээр чалчиж зогсоо охины гар утас ховор металаас бүрддэг. Өнөөдөр дэлхий дээрхи амьдралыг ховор метал хөдөлгөж байна.

Эрдэнэтийн зэс дотор алт мөнгөөс гадна 24 нөлөө бүхий ховор метал 40 чухал ховор метал нууцаар гарч байна. Энэ бол далд колончлогчид болон дэлхийн капиталистуудын цэврийн цэвэр ховрын ховор ашиг орлого нь болж байгаа юм.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин