sonin.mn

2000 оны эхээр “фашист Галина" хэмээх хүн монголын улс төрд орж ирж олон сүрхий мэдэгдлээрээ гайхшруулж байсны нэг нь би монголыг худалдаж зарсан урваач дээрэмчин 30,000 хүний нэр усыг олсон, удахгүй нийтэд зарлана хэмээн мэдэгдээд удалгүй өөрөө чимээ аниргүй алга болсон билээ.

Тэр үед олон түмэн төдийлөн сайн ойлгохгүй байсан юм. Гадаадын цөлмөгч колонистүүд, хөрөнгө оруулагч нэртэй капиталистуудтай нийлж 30,000 гэр бүл барууны хөлсний этгээд болж Монголыг боолчлох, үгүйрүүлэн хоосруулж, цөлмөж, ядууруулах нь тодорхой болжээ. Эд бол 1990 онд МоАХ-ны зөвлөх доктор П.Нэргүйн хэлж байснаар монголын нийгмийн “сорон мөлжигч хувалз- Дарга- Анги “ юм.

Энэ бол АНУ-ын Бүгд Найрамдах хүрээлэнгийн төслүүдэд хөлсөөр ажиллаж байсан Россабийн хэлснээр капиталистуудийн гарт монгол орно гэсэн Коммиссарууд - Тагнуулууд- Туршуулууд- гадаадынхны хөлсний этгээдүүд юм.

Өнөөдөр дарга буюу капиталист, колонистуудийн үнэнч зарц барууны бууны нохой болсон 30,000 ноёлогч хаан гэр бүл гэдэг тоо одоо монголын хүн амын 1 хувь буюу бүх баялгийн 99%-ийг гадаадын сорон мөлжигч капиталистуудтай цуг зооглох болж байна. Зоолж, таргалж, бялуурч, нялуурах болж байна.

Ард түмний 99% нь баялагийнхаа 1 хувиар үлгэн салган амьдарч, үхэл мөхөлийнхөө ертөнц рүү одох бэлтгэлээ базааж байна. Тэрхүү 30,000 гэр бүлийн одтой амьдрал, одтой хувь заяа, одтой бизнес, одтой улс төрийн амжилт, одтой хайр сэтгэл, тэдний үр хүүхдүүдийн одтой гэрлэлтүүд, адтай үйл явдал, одтой хурдан хүлэг, одтой хөөрөг, одтой орд харш, одтой хувцас хунар, одтой хурим найр, одтой ан ав, одтой аялал амжилтын тухай хэвлэлээр шуугин мэдээлэх боллоо.

Тэд өөрсдөө өөрсдийгөө илчилж байна.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин