sonin.mn

Эцгийнхээ насаараа хурааж хуримтлуулсан хөрөнгөтэй авдран доторхийг нь хуу хамж зарж үрчихээд тэрийгээ хараад би ааваасаа илүү баян болчихлоо хэмээн хөөргөн загнах тавьтаргүй хүүхэд шиг авирлах Монголын төрийн бодлогыг Ч.Хурц нарын хашир эрдэмтэд шүүмжилдэг. Ингээд түүнтэй уул уурхай тойрсон сэдвээр ярилцсанаа хүргэе.



-Сонгуулиас дутахааргүй халуун сэдэв болоод буй стратегийн ордуудын талаар таньтай ярилцах гэсэн юм?

-Энэ сэдвээр ярилцахын тулд эхлээд стратеги гэдэг үгийнхээ утгыг сайн мэддэг байх хэрэгтэй. Стратеги гэдэг нь алсын хараатай гэсэн утгатай үг шүү дээ. Өөрөөр хэлбэл алс хэтдээ Монгол орны нийгэм эдийн засаг, хүн ардын амьдрал ахуйд аль нэг хэлбэрээр нөлөөлөхүйц ашигт малтмалын ордуудаа стратегийн гэж тодотгоод байгаа юм.

Эрх зүйн хувьд гэвэл 1994 онд Үндсэн хууль хэрэгжиж эхэлсний дараа Б.Чимид гуай бид хэд ярилцаж байгаад ашигт малтмалын орд газруудын нийгэмд болон хүн амын эрүүл мэнд улс орны аюулгүй байдалд үзүүлэх ач холбогдлыг нь тооцон ангилахаар болсон юм.

Аливаа ашигт малтмалын нөөц орд гээд нэрлэгдсэн цагаас эхлээд улс орны эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнолтой шууд холбогдоод явчихдаг гэдгийг манай залуус яс махандаа шингэтэл сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Байгальд байгаа ашигт эрдсийн хуримтлалд дүн шинжилгээ хийгээд нөөцийг нь тогтоон техник эдийн засгийн үндэслэл хийсэн цагаас эхпээд маш ухаалгаар хандах хэрэгтэй.

Яаж ямар байдлаар ашиглавал монгол улсад үр өгөөжтэй байхав гэдгийг эхний ээлжинд маш сайн тооцох хэрэгтэй. Түүний дараа техник эдийн засгийн үндэслэлийг гаргах хэрэгтэй. Тэгж байж ашиглах эсэх тухай асуудал яригддаг. Техник эдийн засгийн үндэслэлийг геологи эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн гаргах ёстой. Тэрнээс биш захын нэг эдийн засагч дотоодын нийт бүтээгдэхүүний төдөн хувь буюу түүнээс дээш энэ тэр гэсэн хэмжигдэхүүнээр хэмждэг юм биш. Яагаад ингэж өндөр босго тавиад байна вэ гэхээр стратегийн ач холбогдолтой орд эдийн засгийн үзүүлэлтээсээ гадна нийгэмд үзүүлэх ач холбогдол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөлөл зэргийг нь илүүтэй харгалзах хэрэгтэй байдаг юм. Би чамаас нэг юм асууя. Туул голын доод адагт Сонгино хайрханы наад талд байгаа карьерийн аж ахуй стратегийнх мөн үү?



-Эдийн засгийн хувьд биш ч өөр бус даараа байж болох байх?

- Тэгэлгүй яахав. Энэ карьеруудаас болоод Туул гол тасалдаж байна. Тэр хэдэн карьериуд Туул голын усны толиог 2-3 метр доош нь суулгачихаж байна шүү дээ. Байдал даамжирвал Туул гол тасалдаж, Улаанбаатарчууд тэр аяараа усны гачланд орж болзошгүй. Чухам тийм учраас энэ бол стратегийн орд мөн. Тэгэхээр энэ ангилалд ганцхан нөөцийг нь харгалзаж тооцож болохгүй байгаа биз. Байршлаараа стратегийн ач холбогдолтой байна гэдэг нь энэ. Иймэрхүү ордууд    Монголд олон байна шүү дээ. Тухайлбал Өмнөговь аймгийн Овооттолгойн орд газар буюу одоо ид шуугиж байгаа Саусгоби Сэндсээс Тавантолгойн орд хүртэл Монголын коксжих нүүрсний 12 орд байдаг юм шүү дээ. Байршлынхаа хувьд бүхэл бүтэн сав болсон энэ 12 орд стратегийн ордод тооцогдоно. Гэтэл түрүүчийг зарчихлаа.



Энэмэтчилэн байршлаас гадна дотор нь агуулагдаж байгаа ашигт малтмалаас нь шалтгаалаад стратегийн ордуудад хамааруулж тооцно. Жишээлбэл өнөөдөр Монголын олон коксжих нүүрсний орд газрууд зарим хүрэн нүүрсний орд газрууд байгалийн хийтэй.



Ховор металийн орд газруудыг ашиглах явцад газрын ховор шорооны элементүүд гарч ирэх нь цөөнгүй. Газрын ховор шорооны элемент чинь зарим тохиолдолд цацраг идэвхит бодис болчихдог. Цацраг идэвхит бодис агуулж байгаа учраас нөгөө необи, танталын орд газар маань сүүлдээ явж явж ураны нөлөелөлтэй болоод ирэх жишээний. Уран амьд организмд аюултайг та надаар хэлүүлтгүй мэдэх биз. Газрын ховор шорооны элементүүд    цацраг идэвхит бодисыг маш түргэн авч, түргэн алддаг евөрмөц металууд шүү дээ. Жишээлбэл  :Асгатын мөнгөний орд байна.



Баян-Өлгий аймагт байгаа энэ ордод цэвэр менгө, цайр хар тугалга гэх мэт металиуд агуулагддаг. Үүнийг нь мэргэжлийнхэн хүнцэл буюухааны үхлийн хор гэдэг. Хүнцэл агаарт дэгдэн ууршиж хүн, амыан ургамалд сөрөг нөлеө үзүүлнэ. Удаан хугацааны туршид амьд организд нөлөөл жустгадаг.

Тиймээс бид Асгатын орд газрыг баяжмалаас илүү боловсруулж болохгүй. Түүнээс илүү нарийн хэмжээнд боловсруулна гэвэл хүнцэлээ яах вэ гэдэг асуудал гараад ирнэ. Би хувьдаа Асгатын ордыг энэ талыг нь бодолцож стратегийн орд болгосон болов уу гэж бодцог. Манайхан уул уурхайгаа эдийн засгийн эргэлтэнд орууллаа гээд л баярлаад байна. Гэтэл дараа дараагийн үр дагаврууд нь түүнээсээ ч хор нөлөөтэй байж болно. Жишээлбэл Өвөрмонголд ундны уснаас нь хүнцэг илэрч, аюулын харанга дэлдэж байна шүү дээ. Манайд ч гэсэн хүнцэгийн нарийн шинжилгээ хийх хэрэгтэй байгаа юм.



-Саяхан хотын ойролцоох хоёр ч худгийн уснаас уран илэрсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан байна лээ. Түүн дээрээ үндэслээд цөмийн хог хаягдал Монголд булшилчихсан байж магад гэсэн таамгийг дэвшүүлсэн байсан?

-Тэгж худлаа таамаглаж, ард олныг үймүүлж болохгүй. Хэн тийм судалгаа хийгээд тогтоосон юм. Наад захын шороо аваад үзэхэд л Мендлеевийн үелэх системд байдаг 110 гаруй нэр төрлийн бодисоос хэд нь илэрч болно. Уран бол тэр тусмаа хаа сайгүй бий. Туул голын хайрганаас авсан ч л байж л байгаа. Гол нь хэвийн хэмжээнээс ихэдсэн эсэх нь болохоос биш.    Цахилгаан станциудын нүүрсэнд уран байж л байгаа. Урангүй газар гэвэл олдохгүй шүү.

-Хэвийн хэмжээнээс хэтэрсэн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байсан?

-Тэгвэл тэр хүмүүсээс нь л асуу. Би хэлж мэдэхгүй байна.

-Таны түрүүний ярьсан газар зүйн байршил, эдийн засгийн үр өгөөж, агуулж буй ашигт малтмалын онцлогоос хамаараад стратегийн гэх ангилалд оруулсан хэчнээн орд байдаг юм бэ?

-Монголд ашигт малтмалын 7000-8000 илэрц бий. 1980 оны байдлаар 684 орд байсан юм. 684 орд дотор стратегийн ач холбогдолтой дөрвен том орд байсан юм. Тэр нь Тавантолгой, Хөвсгөлийн фосфор, Эрдэнэт, Цагаан суварга. Энэ дөрвөн ордыг л эдийн засгийн эргэлтэнд оруулахад Монгол улс, монголчууд залуучуудын хэлдгээр "уучлаарай" гэж хэлэх хэмжээнд амьдрах бүрэн боломжтой байсан. Яагаад гэвэл дээрх ордуудаас олборлосон түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр гаргахад монгол хангалттай хэмжээний ашиг орлого олох байсан юм. Сүүлийн үед манай ахмад геологичид, боловсрол мэдлэг залуу үеийн геологичид гадны компанид ажиллаад тэдэнд зориулж маш олон орд газруудыг нээж өгч байна. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар сүүлд стратегийн ач холбогдолтой 110 орд бий гэсэн байна лээ. Энэ бол хоосонгүй дүгнэлт л дээ. Саяхан л гэхэд өчигдөр байна уу, уржигдар байна уу радио телевизээр нэг нарийн нандин юм дуугарна лээ. Мэргэжпийн хүн бол шууд бариад авахаар. Би бол ухаандаа шууд л барьж авсан.

-Тэр нь юу байхав?

-Ухаандаа газрын ховор шорооны элемент бүхий гайхамшигтай том орд газрыг монголчууд нээчихээд байна гэж. Энэ нь стратегийн ач холбогдолтой гэж. Хэн нэгэн    гадны антай хуваалгүй зөвхөн монголчууд өөрсдөө эзэмшвэл эдийн засгийн өндөр үр өгөөжтэй гэж.

-Хаана байдаг, юуны орд вэ?

-Чамд хэлчихвэл хэвлэлээр нэг тараад нөгөө анаж суусан нөхдүүд чинь шүүрээд авна биз дээ. Тэгээд л монголчууд шүлсээ залгиад л өнгөрнө. Та ч мэдэж байгаа, би ч мэдэж байна. Монголчууд өөрсдийнхөө баялагт эзэн сууж чадахгүй байгаа шүү дээ. Ашигт малмталын газраас жагсаасан 110 гаруй ордоос 39-г нь УИХ-аас стратегийн ач холбогдолтой хэмээн зарласан.
 

Эх сурвалж: " Монголын нэг өдөр"