sonin.mn

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмний олонхийн саналыг авч төрийн эрхийг бүхий л шатанд хэрэгжүүлэх эрхтэй болсон АН-ын дунд шатныхан их бужигнаантай байх шиг. ҮЗХ-ны зарим гишүүд төрийн албанд томилогдсон учраас нөхөн сонгууль явуулахаар болсон нь намын фракциудын зөрчил дүүргий н нөхөн сонгууль дээр хүртэл илрээд байна.

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн тоо 228, сонгуульт хугацаа нь дөрвөн жил. Тодруулбал, дотоод сонгууль буюу ротаци нь ҮЗХ-ны гишүүдийн сонгууль УИХ-ын сонгуулийн өмнөх жилд өрнөдөгп/й. Ингэж байж ҮЗХ-ны гишүүний бүрэн эрхт хугацаа дөрвөн жилээр хэрэгждэг байна. ҮЗХ-ны гишүүдийн хувьд УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвших үүд хаалга нь нээгддэг. Тийм учраас өрсөлдөөн фракцуудын дунд өрнөнө.

Ротацийн сонгуульд олон суудал авч чадсан фракц тэр хэрээрээ ҮЗХ-нд байр сууриа бэхжүүлдэг. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-нд олон суудалтай байна гэдэг намын удирдлагыг гартаа авснаас ялгаагүй. Тиймээс ҮЗХ-ны гишүүний сонгуульд хамаг хүч, хөрөнгө мөнгөө зарцуулан өөр хоорондоо өрсөлддөг. Өөр хоорондоо өрсөлдсөн намын гишүүд нь сонин хэвлэлээр хов жив хөөцөлдөж сайн муугаа дуудалцаж, эцэс төгсгөлгүй маргаан болж хувирах нь олонтаа.

Тэгэхээр болж буй үйл явцаас харахад намын шинэ удидлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн дунд шатныханы “бослого” хүчээ авч байгаа нь хэний ч нүдэнд ил, Харин үүнийг нуухын тулд АН-ын фракцууд амаа жимийж, гараа хумхин суусангүй. Энд ч тэнд ч өөрийн хүнээ оруулах гэлээ гэсэн гомдогсдын хэвлэлийн мэдээнээс бүх юм ойлгомжтой байна.

Ер нь бол намын даргын хүмүүс, түүний фракцийнхан удирдлагын багт түлхүү орж таарна. Мөн тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал ирэх сард буюу Цагаан сараас өмнө болох юм. Үүгээр ҮЗХ-нд орон гарсан 46 гишүүнийг нөхөн сонгоно. Харин хэдэн жилийн турш ярьж, жигүүрийнхэн нь шаарддаг байсан ротаци буюу ҮЗХ-ны гишүүдийг сэлгэж шинээр сонгох тухай биш юм.

Эзэнгүй суудалд намын дарга фракцийнхаа хүмүүсийг түлхүү оруулах зорилготой нь мэдээж. Иймд “Шонхор”-ууд аймаг, дүүргийн намын үүрүүдээр эргэлдэн, өөрийн хүмүүсээ сонгуулахаар жирийн гишүүдээ хоол цайгаар дайлж яваа сурагтай. Нэр дэвшихээр горилогчдын дунд ч өрсөлдөөн ширүүн байна. Ер нь хэн мөнгөтэй нь ҮЗХ-нд ордог намын бичигдээгүй дүрэм бий. Өмнө нь ротацийн сонгууль болоход намын үүр дээр тоож очдоггүй байсан томчууд нь мөнгө цүнхэлж, жип хөлөглөөд очдог л байсан.

Ийм жишиг давтагдсан үйл явдал ойрын хэдэн өдөр аймаг, дүүрэг дээр нэлээд болж буй гэнэ. Ингэхдээ намын даргын фракцийнхан илүү хөдөлцгөөж байгаа гэх. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт болсон нөхөн сонгуупь нь будилаан тарьж нэг намын гишүүд хоёр талцаад байна. Шинэ генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь тус дүүргийн намын гишүүдийг талцуулж бужигнуулах ажиллагааг хийж байгаа гэж нэг талаас нь мэдээлэв.

Л.Эрхэмбаяр нь тус дүүргийн Засаг дарга бөгөөд Ардчилсан намын даргаар ажиллаж байсан. Иймд Сонгинохайрханы АН-д нөлөө бүхий эрхэм гэдэг нь
 тодорхой бөгөөд мөн л өөрийн талын хүмүүсээ удирдлагаар нь томилох гэж улайрснаас нөхөн сонгууль маргаантай болж нэг намынхан хоёр талцсан бололтой. Үүний эсрэг Сонгинохайрханчууд зүгээр суусангүй.

Жагслаа. Одоо бас дахиад жагсахаа ч мэдэгдэж байна. Учир нь нэг ч удаа сонгуульд ялж үзээгүй, нэг ч удаа албан тушаалд хариуцлага үүрч үзээгүй мөртлөө өөрсдийгөө улстөрч хэмээн тунхагладаг улстөрийн хорхойтнууд болох гэлээ хэмээн гомдсон зарим нь хэвлэлээр үг дайв. Ямартай ч хэл амтай болсон хурлаас дүүргийн намын даргаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэлийг, дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг томилсон байна.

Мөн энэ үеэр намын зургаан дэд дарга, хэрэг эрхлэх газрын дарга нарыг сонгожээ. Аль нь үнэн, худал нь тодорхой бус хоёр талын мэдээлэл нэг нэгийгээ үгүйсгэсээр. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ынхан нөхөн сонгуулийн үеэр ч мөн дүүргийн намын даргаа эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан. Тэд дүүргийн намын дарга Б.Батмөнхийг хууль бус нөхөн сонгууль явуулсан, мөн саналаар томилогдоогүй атлаа удирдсан хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг гээд нийслэлийн ихэнх дүүрэг дээрээс нь хөдөө орон нутагт ч бас энэ мэт үл ойлголцсон асуудал үүссэн байгаа юм. Гэхдээ
 бусдыг бодвол арай намдуу.

Ер нь АН-д өрнөж буй энэ үйл явцаас харахад намын дарга нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор удирдлагынхаа багт сэлгээ хийж, ойрын хэдэн жилд болоогүй ротацийн сонгууль намын анхан шатны зарим үүрүүд дээр эхэлсэн нь тус намынхныг хөдөлгөөнд оруулсан бололтой юм. Ардчилсан намын дарга хамтран ажиллах удирдлагын багаа өөрөө бүрдүүлэх бүрэн эрхтэй учраас саяхан төв намдаа хамран зүтгэх нарийн бичгийн дарга нараа томилсон.

Ардчилсан нам гэхээр заавал фракцуудыг дурдах учиртай. Тэгэхээр сонгогдоод байгаа нарийн бичгийн дарга нарын томилгоо ч үүнийг харуулна. Намын дарга З.Энхболд болон С.Эрдэнэ нар “Шонхор", Г.Батхүү ,“Алтангадас” ч гэлээ намын шинэ даргатай нэг тойрог, нэг нутаг усных гэдэг утгаар олон жил нөхөрлөсөн, Л.Эрдэнэчимэг МоАХ, Д.Бат-Эрдэнэ МҮДН гээд бусад фракцуудын төлөөлөл багтсан байна.

Фракцынхаа төлөөллийг ҮЗХ-нд олноор, ахиухан оруулж дөнгөсөн нь цаашид засаглах, дараа дараачийн сонгуульд илүүрхэх учраас дотроо зодолдож байгаа хэрэг гэж хэлэх ч нэгэн байна. Зөвхөн нийслэлийн АН-ын хорооныхон нь бужигнаад байгаа юм биш. Хөдөө орон нутагт ч АН-ын фракцын хагарал нөлөөлж байна. Дорнод аймгийн АН-ын хорооны гишүүд Цэрэнчимэдийгээ огцруулахаар эсэргүүцэж, суулт зарлав.

Дорнодын ардчилагчид үе үе бужигнадаг гэмтэй, Дархан-Уул аймгийн АН-ынхан ч тайван бус. Түүнээс гадна дотоод сонгуулийг эсэргүүцэх бас нэг шалтгаан байгаа нь албан биш даргатай пээд бас л маргаан. Тэрбээр, бүтцийн шинэчлэл хийнэ. Та бүхэн энэ суудалдаа үлдэх хэрэг байна уу хэмээж байгаа гэх. Төв намын байранд ажиллаж байгаа хэвлэлээс эхлээд бүх дарга, цэрэг энэхүү халаа сэлгээнд өртөж байгаа сурагтай.

Энэ бүхнээс эрх баригч болсон АН дотроо үл ойлголцол, албан тушаалын төлөө дайтсан байдал ихтэй нь харагдана. Хэдийгээр намын дотоод асуудал боловч нийгэмд, АН-ыг дэмжигчдэд сайхан харагдахгүй байгаа нь лавтай.

П.Дөлгөөн
Эх сурвалж: "Нийслэл таймс"