Нэг дууны шүлгэн дээр ийм үг байдагсан. Хүмүүс бараг хэлц болтол нь ашиглаж байгаа юм даа. Цаг нь өнгөрсөн гэдэг утгаар хэрэглэдэг. Уржигдар шөнөөс өчигдөр өглөөний хооронд жаахан цас унав. Өдөржин л хальтиргаа гулгаа ярьсан хүмүүс. “Зам дээр давс огт цацсангүй”, “Дугуйгаа солиогүй байтал гэнэт цас ороод шарваад, гулгаад балрах нь” зэргээр хөмсгөө зангидацгаана. Өвлийн адаг сард энэ зэргийн юманд бэлтгэлтэй л байх хэрэгтэй.
Ер нь аливаа зүйлийг өнгөрсөн хойно нь ингээгүй, тэгээгүй байсан гэх үгийг их хэлдэг. Ийм үг хэлээд зогсож байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайлбал, улсын наадмын хурдан морины уралдааны үеэр хүүхэд эндлээ гэхэд маргаашаас нь хүүхдийн төлөө түмэн байгууллагууд “хүүхдийн эрх” яриад л сүржигнэдэг. Наадмаас өмнө яриад аюулгүй байдлыг нь хангуулах нь яагаа вэ.
Одоо гудамжинд гуйлгачин хүүхдүүд өдөр ирэх бүр л олшроод байна. Ардын эрхээс Багшийн дээд ороход дор хаяж арван хүүхэд 100 төгрөг гуйж хормой татаж байгаа. За тэгээд оюутнууд олноор холхидог театр, МУБИС-ийн урд талын тунел гээд газруудад энэ тэндгүй л хайрцаг сав, алга дэлгэсэн алдрай багачууд бий. Өнөө хүүхдийн төлөө байгууллагууд таг чиг шүү. Ингэж ингэж нэг нялх амьтан бөгсөө хүйтэн хундаам дээр хайраад эмнэлэгт очвол зурагтаар гарч ирэх биз.
Улс төрч хэмээх хэдэн сайхан дураараа бурдаг гарууд өнгөрсөн жилийн хавар, намрын чуулганаар сандал ширээ, сайдыг буулгах асуудал гэх мэт юм ярьж, санал оруулсаар өнгөрөөсөн. Үр дүнд нь УИХ тоймтой хуулийн төсөл гаргаагүй. Одоо хамаг ажил уяж, хүн амьтан шалгуулсанууд нь “УИХ дорвитой ажил хийхгүй байна. Ард түмнийхээ төлөө тэмцэнэ” гээд л байх юм.
Түмний төлөө зүтгэнэ гэх байгууллагууд нь ч төрийн байгууллагууд нь ч ингэж л ажилладаг. Түүний дээр осол, хэрэг гаргасан хүмүүс "Гашуун хар уснаас боллоо”, “Сайхан зам дээр гарлаа гээд хурд хэтрүүлсэн нь ийм юманд хүргэлээ” гээд байдаг даа.
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Сэтгэгдэл0
zov zuitei yarij bna.oorchlolt hiih alhamiin ehlel tavigdaj chadlaa gedeg bol amjilt shuu dee.darga darantsar boloh setgelgeetei iim ard tumen bj bolohgui. Harin mongol ulsiig hamgiin muuhai haragduulj bgaa ,yag odoogiin zuil bol Ahmad nastanii TETGEVER -iin hemjee bgaa,...iim muuhai systemiig odoo oorcholoh tsag ni bolson ,...zaluu ueiin id hodolmorloj bgaa humuusiin tsaling tor,zasgaas hucheer nemej bolohgui ,...ted CHADVAR-aaraa tsalinjih yostoi,...harin negent hiij buteegeed, nas ni hogshorson ,biologiin chadvar bhgui bolson humuusiin TETGEVER harin ondor bh yostoi. odoo shinechleliin eronhii said CH.SAIHANBILEG uuniig hiih heregtei ,...tetgever ni hangalttai ahmad ue chini uls ornii chini ongo zus ni bh bolno ,...tetgever ni yaduu ornii ongo zus ni doroi haragddag ,..tiimees odoo darui tetgeveriig niit ahmaduudad ijilhen 1,000,000 togrog bolgoj togtooh heregtei ,...iim bolson tohioldold ail orh bolgond gerel gegee tsatsarna ,..yagaad gevel ondor nastangui ail orh gej mongol ulsad erdoo ch bhgui.negent ovoo, emee, aav eej ni 1,000,000 togrogiin tetgever avdag ail orh ayandaa setgel duuren taivan amidrah bolno ,..tor zasgaasaa neheh bish harin ch tus bolohiig ter ahmaduud ni orh ger bolgondoo ulger duurial bolgono tegj bj uls oron ongo zustei ,...oodrog bh bolno ,..getel odoogiin notsold buh ahmaduud ni 207000 togrogiin tetgeveree avahdaa hurtel barag ichij ur huuhduudeesee sanaa zovj amidrach bna shuu dee,..ene togtoltsoog shine zaluu eronhii said olj haraasai gej husej bna,...uls oron chini ayandaa oor bolno ta uuniig l hiih yostoi shuu,...
Mongoliin ulsturchid gej bolovsrolgui luivarchid schuu dee!! Tednees oligtoi ju ch huleegeed hereggui. Mongol Mafia!!