sonin.mn
 
 
Францын сөрөг хүчний гол нам болох “Ардын хөдөлгөөнийг дэмжих холбоо” /АХДХ/ нэрээ өөрчилж, “Бүгд найрамдахчууд” гэдэг нэртэй болж магадгүй байна. Ингэж өөрчлөх санаачилгыг тус намын дарга, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози гаргасан бөгөөд намын улс төрийн товчоо мягмар гарагт дэмжжээ.
Санал болгож буй нэрийн дээрх хувилбарыг өчигдөр болсон тус намын хуралд оролцогсдын дийлэнх нь дэмжсэн байна. Санал хураалтад АХДХ-ны улс төрийн товчооны 50 гишүүн оролцсон бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон ердөө нэг оролцогч түдгэлзжээ. Хурлын үеэр намын нэрийг өөрчлөх асуудлаас гадна намын шинэ журам болон улс төрийн товчоонд бүтцийн өөрчлөлт хийх төслийг баталсан байна.
 
Дээрх шийдвэрүүдийг тавдугаар сарын 30-нд болох АХДХ-ны намын их хурлаар хэлэлцэж, олонхын саналаар батлах ёстой ажээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг