sonin.mn
Монголын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан хууль зүйн шинэчлэл гэгч нь манай ард түмний хувь заяаны асуудал болохоос Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёрын бөгс бөөр, хошного хотны хэрүүл тойрсон асуудал биш ээ. 
 
Гэтэл өнөөдөр байдлыг энэ хоёрын хоорондын хэрүүл мэт хялбарчилан харуулах гэж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэгчилэн асуудал Х.Тэмүүжингийн сагсуурал- самуурал- самралтаас эхтэй билээ. 
 
Монголын ард түмний ярьдгаар бөгсний хий нь гараагүй - бөгсний хорхой нь арилаагүй - боовны хор нь гараагүй залуу хүн ямар аюул тарьдгийг Х.Тэмүүжингийн шинэчлэл харуулсан юм. 
 
Дэлхийн ард түмний гарамгай хүү Ассанжи, АНУ-ын сүүдрийн тагнуулын газрын 700 мянган хуудас нууц материалыг задлаагүй бол Х.Тэмүүжингийн шинэчлэл гэгчийн ойлгохгүй байсан. Түүний хууль зүйн шинэчлэл гэгч нь ард түмний хувь заяанд үхлийн цохилт өгсөн юм. 
 
Социализмыг нураах нэрийн дор социалист хууль ёсыг устгах нэрийн дор Монгол улсын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан. Тэрээр 2008 оны 2-р сарын 23-ны “Өдрийн сонин”-ны №44 /2808/-Д Монгол улсыг хэрхэн татан буулгаж бүрэн бүтэн байдлыг алдагдуулах тухай дэлхийн синдикатуудын нууц төлөвлөгөөг ярилцлага хэлбэрээр илэрхийлжээ. 
 
Монгол улсыг татан буулгахын тулд улсын мэргэжлийн хяналтын албыг татан буулгах хэрэгтэй, Улсын мөрдөн байцаах албыг татан буулгах хэрэгтэй. Төмсгийг нь улс төрчид атгасан цагдаагийн ерөнхий газрыг татан буулгах хэрэгтэй. 
 
Цэрэгжсэн цагдаагийн системийг татан буулгах хэрэгтэй, ШУ Академийг задалж улмаар Монголын төр Монгол улсыг задлах тухай ярьсан байна. Х.Тэмүүжин ноцтой бөгөөд аюултай этгээд, тэрээр “Эрэл”-ийн нам болон Эрдэнэбатын байрнаас хөөгдөж, “Женко”- гоос байр авч, Баттулага, Ц.Элбэгдорж нар дээр орж Дорлигжав руу яриулан Ардчилсан намын нарийн бичгийн дарга болсны дараа энэхүү ярилцлагыг өгсөн байх юм.
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин