sonin.mn

Энэ зун нийтийн тээврийн шинэчлэл хийж цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд өдийг хүртэл автобусаар зорчихдоо бэлэн мөнгө төлж байгаа юм. Харин ойрын хугацаанд их, дээд сургуулийн оюутны смарт картыг олгох болсонтой холбогдуулан нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.ОТГОНБАГАНААС зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутны смарт картыг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Оюуны смарт картыг олгох ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан зохион байгуулж байна. Өн- гөрсөн 14 хоногийн хугацаанд их, дээд сургуулиудад бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргүүлсэн. Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа материалыг түрүүчээсээ бүрдүүлээд өгчихвөл энэ долоо хоногт кар- таа олгоод эхэлнэ.

-Бүрдүүлэх материалд оюутнуудыг оршин суугаа газрын хорооны тодорхойлолт авч ирхийг шаардсан. Гэтэл дотуур байранд амьдардаг болон хөдөө, орон нутгийн оюутнуудын хувьд хорооны тодорхойлолт авах боломжгүй байна гэх юм. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Дотуур байранд амьдар- даг оюутнууд тухайн байрныхаа даргаас тодорхойлолтоо авч смарт картаа захиална. Харин хөдөө, орон нутгаас түр оршин сууж байгаа оюутнуудын хувьд тухайн түр оршин суугаа газрынхаа хорооны тодорхойлолтыг заавал авчирна. Тодруулбал, хуульд зааснаар зургаан сар ба түүнээс дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэдэд түр оршин суугчийн бүртгэлийг тухайн дүүргийн Иргэний бүртгэлийн байгуул- лага нь хийдэг. Тиймээс тухайн бүртгүүлсэн хорооноосоо түр оршин суугчийн тодорхойлолт авах боломжтой.

-БСШУЯ-наас томилолт авсан оюутнуудад автобусны карт олгоно гэсэн. Тэгэхээр томилолтгүй оюутнууд цахим картгүй хоцорно гэсэн үг үү?

-Оюутны смарт карт нь нэг талаасаа оюутны тэтгэмж олгож байна гэсэн үг. Энэ утгаараа БСШУЯ-ны албан ёсны томилолтоор их, дээд сургуульд элсэн орсон оюутнуудыг л хамруулна. Өөрөөр хэлбэл, сургуулиудхүүхдүүдэдхувиараа томилолт өгч элсүүлдэг. Тэдгээр оюутны хувьд карт олгох боломжгүй. Харин Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад нийслэлийн Хөдөлмөрийн газраас смарт карт олгож байгаа.

-Оюутны смарт картыг өдрийн 1000 төгрөгөөр бодож сарын хугацаатай цэнэглэнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манайхаас зөвхөн мэдээлэл бүрдүүлэх, хяналт хийх, карт олгох ажлыг хийж байгаа. Тиймээс тодорхой мэдэхгүй байна. “Улаанбаатар смарт карт” компанийн мэдээлснээр зөвхөн ажлын өдрөөр, 1000 төгрөгөөр тооцож сарын хуга- цаатай цэнэглэсэн картыг олгоно гэсэн.

 

М.Энх