sonin.mn

Өнөөдөр 18 цагт С1 телевизээр “Эрдэнэт бага олимп” спортын наадмын нээлтийн ажиллагааг улс даяар шууд дамжуулна. Орхон аймгийн жудо бөхийн холбоо, “Эрдэнэт Чандмань” ХХК хамтран  анх удаа “Эрдэнэт бага олимп” зохион байгуулж байна.

Уг олимп гар, хөл бөмбөг болон ширээний теннис, үндэсний бөх зэрэг 9 төрлөөр явагдана. Нийт 21 багийн  1600 орчим тамирчин оролцоно. Олимпийн эхний тоглолт өчигдөр шатрын спортоор эхэллээ. Харин нээлтийн ажиллагааг С1 телевизээр хүргэж байгаа нь улс орон даяар сурталчлах зорилготой юм. Нээлтэд 240 хүүхэд гимнастикийн үзүүлбэр,  спортын 100 гаруй бүжигчин, 660 гаруй таирчид оролцоно.

Анх удаа зохиогдож буй энэ олимп нь хүн бүрийг спортоор хичээллэхийг уриалахын зэрэгцээ 2016 оны Олимпийн эрх авсан тамирчдад урам зориг хайрлах гол зорилготой ажээ. “Оргил өөд” гэсэн уриан дор эрдэнэтийн тамичид эв санаагаа нэгтгэж байгаа нь энэ юм. 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг