sonin.mn

Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг ирэх сарын 15-17-нд “Надад үлдсэн найз” хэмээх мюзиклээр үзэгчидтэйгээ уулзахаар зохиолын задаргаа, уншлага, тайзны бэлтгэлдээ ороод байна.

2016 оны ууган тоглолтын зохиолыг “Милл” кино компанийн найруулагч Б.Мөнхбаатар бичсэн бол найруулагчаар Л.Лхагважаргал ажиллаж байна. Хөгжмийн найруулагчаар “Анир” дуу бичлэгийн студийн захирал, хөгжмийн зохиолч, найруулагч, тус хамтлагийн продюссер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр СУИС-ийн бүжгийн багш, бүжиг дэглээч найруулагч С.Ганбаяр, хувцасны дизайнераар “REDA” салоны хамт олон, нүүр будаг, дизайнер “Tseegii” салон, тайзны зураачаар УДЭТ-ын зураач Р.Түмэн-Өлзий нарыг томилжээ.

Тус мюзиклд Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Ц.Баясгалан нар тоглох юм.

Ж.Болор

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг