sonin.mn

ЛОНДОН. /BBC/. Хэрэв  Их Британийн эсрэг гаргасан гомдлыг нь НҮБ-ын комисс хэрэгсэхгүй болговол Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамыг орхиж, цагдаа нарт бууж өгнө гэж “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж мэдэгджээ.

Хууль бусаар хорих асуудлаарх НҮБ-ын ажлын хэсэг энэ хэргийн талаар ямар шийдвэр гаргаснаа Швейцарийн Женев хотод баасан гарагт мэдэгдэнэ.

“Хэрэв НҮБ маргааш Их Британи, Шведийн эсрэг гаргасан гомдолдоо намайг ялагдсаныг мэдэгдвэл би Британийн цагдаа нарт бууж өгөхөөр баасан гарагийн үд дунд Элчин сайдын яамнаас гарна. Учир цаашид гомдол гаргах ямар ч найдвар байхгүй” гэж Ассанжийн мэдэгдэлд дурджээ.

“Wikileaks” цахим хуудас нь АНУ-ын Пентагон, Төрийн Департамент болон төрийн бусад байгууллагын хэдэн зуун мянган нууц материалыг олон нийтэд дэлгэснийхээ дараа алдартай болсон юм.

Өдгөө 44 настай Ассанж Шведийн талд шилжүүлэн өгөхөөс зайлсхийхийн тулд 2012 оны зургадугаар сард Эквадорын ЭСЯ-нд орогнох эрх хүссэн билээ.

Британийн цагдаа нар саяхнаас хамгаалахаа больсон Элчин сайдын яаманд түүнийг хорьж байгаа нь хууль бус гэж мэдэгдсэн гомдлыг тэрбээр 2014 оны есдүгээр сард НҮБ-д гаргажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг