sonin.mn

Одоогийн хүн төрөлхтөн маш сайн, зөв гэж бодоод ямар ч зарчим, тоон стандартад тулгуурлахгүй сэтгэж байснаараа асар том алдаанд хүрсэн. Гэтэл Чингис хаан: “Гэгээрсэн сэтгэхүйн стандартыг тогтоогоод түүгээр үнэн амьдрал хөгжил дэвшлийг туурвисан. Энэхүү 12 зохицонгуй нь: “Түрдэх үгүй Амьдрах үгүй Төрөх үгүй Тасархай үгүй Үргэлжлэх үгүй Мөнх үгүй Эгүдгээ үгүй Эдүгээ үгүй Ирэх үгүй Нэгэн чанарт үгүй Хоосон чанарт үгүй Өөр чанарт үгүй" гэсэн нь хүн зөв сэтгэе л гэвэл энэхүү үүсэл явц орон цаг гэсэн байгалийн өөрийнх нь шалгууртай заавал жиших ёстой мэтээ.

Эгүдгээ, эдүгээ, ирээдүй цагийн дотроо хувьсгахгүй үнэн байсан цагт эрх чөлөө ардчилал энэ хязгаарын дотор л чөлөөтэй хөдөлнө. Үүнийг түмэн наст хээгээр илэрхийлсэн.
Нагаржунайгийн найман хаалт ертөнцийн сэтгэлгээнд хохирол учруулсан.
Сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг гэнэт “Нагаржуна бээр гараад ирдэг. Тэрбээр сэтгэхүйн үндсэн хуулийг ойлгохгүй.
“Түрдэх үгүй Төрөх үгүй Тасархай үгүй Мөнх үгүй Очих үгүй Ирэх үгүй Нэгэн чанарт үгүй өөр чанарт үгүй” гэж засаад “Нагаржунайн найман хаалт алдарт хүрч, ихээхэн шуугиулсан Буддизмыг хөгжүүлсэн онол сургаалыг нь гаргасан хүн гэдэг.


Тиймээ, Хэрвээ, Монголын гүн ухаан, буюу Чингис хааны сэтгэхүйн өрөөл зарчим. Урьдын адил гал дөл шиг дүрэлзэж байсан бол яаж Буддизм хөгжих юм бэ? “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” сургаалийнх нь ямар арчаагүй хүлцэнгүй болохыг илрүүлчихнэ шүү дээ. Иймээс  Нагаржунай  Бээр Монголын гүн ухаан сүр сүлд нь болон сэтгэхүйн зөв өрөөл зарчмыг үгүй хийх нь сүүлд нэгдэх гол хүчин зүйл байжээ. Далайн чанад дахь бүх Философи сэтгэлгээтэй орнууд үг дуугаа нийлүүлэн Монголын эсрэг тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.


Яагаад Монголын гүн ухаан эргэж сэргээгүй юм болоо?


Мэдээж хэрэг Монголчуудын дэлхий дахин дахь оюун санааны ноёрхол унах гол шалтгаан нь хувь хүний буруу ажиллагаанаас бус Нагаржунайн найман хаалт бүтээл маш их хорлонт үйл ажиллагаа болж хүн төрөлхтнийг шашинд философид мунхарсан гаж сэтгэлгээний зарчим хөтөлснөөс Монголын агуу гүн ухаан эргэж сэтгэлгүйгээр унасан нь түүх болон хоцорсоныг хүн бүхэн мэдэх билээ.


Нагаржунай бээр Чингис хааны нээлт болох зөв сэтгэхүйн зарчим 12 зохицонгуй дотроос хүн төрөлхтөн болоод нийгмийг зөв авч явдаг амьдардаг, удирддаг тэрхүү стандартад хүрэх тэмүүлэл болох амьдрах үгүй. Үргэлжлэх үгүй. Эдүгээ үгүй Хоосон чанарт үгүй гэсэн амьдралын сүр сүлд болсон зүйлийг үгүй хийчихээд яаж шүү Нагаржунай хоосон чанарын сургаал ярьдаг юм бэ гэж гайхахад хүрээд байдаг юм.

Яг Нагаржунай бээр Чингис хааны зарчимыг эрэмдэглэн амьдрал хоосон чанар баганыг хасаж
Түрдэх үгүй Төрөх үгүй
Тасархай үгүй Мөнх үгүй
Очих үгүй Ирэх үгүй гэж л хүн төрдөг бий билүү.

Түүний сургаал үхэх л зорилготой мэт тэр стандартыг буй болгодог сургаал бус үнэн амьдралтай огт холбоогүй болгож Буддизмийн сургааль амьгүй хоосон ор төдий сургаалын цуглуулга болсон байгаа юм. Хэрвээ тэрхүү амьдрах үгүй багана байсан бол Чингис хааны үеийн үлэмж гэгээрсэн хүмүүсийн хойчос, өнгөрсөн 800 гаруй жилийн дотор олноороо дараа дараалан төрөх байсан гэдэгт би бээр бат итгэж байна. Дэлхийг Чингис хаан өрөөл үзэл зөв замаар замнуулах эхийг тавьсан бол Нагаржунай Дэлхийг сүйрүүлэх чиглэлд хөтөлсөн гэж болно. Чингис хааны өрөөл үзлийн 12 зохицонгуй нь эцсийн эцэст хоосон чанарт хүрэх зорилготой.

 

Ертөнц бээрийн амьдралын стандарт бодит төр тоотой харьцуулахад 0 (тэг)-тэй тэнцүү байгаа утгыг хоосон чанар гэнэ. Энэхүү 12 зохицонгуйг бодит үнэт зүйл болгочихоор өөрөө аяндаа цэгцрэх процессын төлөвт орж бодит үнэт зүйл буюу хоосон чанар болдог. Тэгэхээр Буддизм буюу Нагаржунай, нэгэнт л амьдрал болдог бүтдэг зарчмаас нь амьдрах үгүй үргэлжлэх үгүй эдүгээ үгүй. Хоосон чанарт үгүйг хассан болохоор Нагаржунай бээр хоосон чанарын тухай ярихыг өөрөө үгүйсгэчихсэн. Энэ талаар ярих ч эрхгүй байх ёстой билээ.


Иймээс Буддизмд хоосон чанар байх огт учиргүй. Утгагүй зүйл биз дээ. Үгүй ядаж ертөнцөд өнгөрсөн одоо ирээдүй 3 цаг байдгийг мэдмээр юм. Дэндүү монголын гүн ухаанд үзэл ганц иштэй арга олон хувилбартай байна. Иймээс үзэл болон ургалын байж болдоггүй байваас анархизмын суурь тавигдах учиртай.
Эрдэмтэд Монголын энэхүү гун ухааны үзэл К.Марксын үгүйсгэлийн үгүйсгэлийн хуультай яг эсрэг тэсрэг зөрчилдөж байгааг хараад Монголын гүн ухааны зохицонгуйн шийдэл болгон шинэ, үнэн зөв амьдрал төрүүлдэг гэдэгтэй санаа нийлэх буйзаа. Ер нь үгүйсгэчихээр л шинэ зүйл бий болдог гэсэн Маркс бээрийн үзэл дороос ургасан иш үндэсгүй бөгөөд нэг бодлын гэнэн түүхий сургаал байсан хэрэг.

 

Одоо Чингис хааны сэтгэлгээний 12 зохицонгуй цаазын тавцангаас амьдрал руу өргөн гарч ирлээ. Чингэс хааны үе дэлхий дахинд бодитоороо эргэн ирлээ. Өндөр дээшээ ургахад бэлэн боллоо. Иймээс Монголын эрдэмтэд залуу сэхээтнүүдээс идэвхтэй няхуур дайчин байр эзлэн явж энэ үйлсийг толгойлох хариуцлагатай том үүрэг ноогдох буйг зөв ойлгох ёстой болов уу?


Чингис хаан европ, дундад азийг соён гэгээрүүлсэн.


Чингис хааны 12 зохицонгуйн амин сүнс болсон “амьдрах үгүй" баганыг үгүйсгэчихээр энэхүү сургаал нь үхэх төрөхөд л дараахь стандартыг тогтоосон мэт харагдаж байна. Нагаржунайн найман хаалт худал хуурмаг байгаа байхгүй юу. Чухамдаа хүн хэмээгч нь үхэх төрөх л хувь тавилантай, өөр, ямар ч үүрэггүй болгосон. Гэтэл Чингис хааны нээлтэд хүн сайн сайхан амьдрахын төлөө сэтгэхүйн гэгээрлийн үнэнд хүрэхийн тулд “хэмжээ” шүтэлцээ Борухан хэмээх оюун ухааны гэгээрэлд хүрсэн. Монголчуудыг эзлэгдсэн орны өстөн дайснууд нь байлдан дагуулагчид, цуст алуурчид гэж гадна талаас нь өнгөцхөн дүгнэлт хийсэн болохоос биш энэхүү дээд оюун ухаан / носфера/ -г европ түмэнд хүргэж өгөх гэж монголчууд хар толгойдоо давшгүй хүнд ачаа үүрсэн юм.


Монголчууд хоромхон хугацаанд боловч зорилгодоо хүрч чадсаныг европ, өрнө дахины хөгжлийн өнөөгийн түвшин харуулаад өгдөг. Европ дахиныг соён гэгээрүүлснийг дэлхийн эрдэмтэд нэгэнт хүлээн зөвшөсрдөг. Гэтэл харанхуй бүдүүлэг хүмүүсийн өс хонзон шиг аюул тэдэнд тохиолдоогүй биз. Тэд далайн чанадах ялагдлаа зөвшөөрч чадахгүй эздийнхээ мөрөөдлийг биелүүлж Монголын гүн ухаан аймшиггүйгээр халдаж бузарласнаас Монголчууд үзэл онол, эдийн засаг, хөгжлийн асар их доройтол сулралд унасан бүлгээ.


Тэд олон жилийн турш үргэлжилсэн Монголчуудын доройтлыг хараад учиргүй их баясаж байсан боловч, Монголын гүн ухаан бол дэлхийг аврах гэгээрэл учраас “Сармагчин өөрийнхөө сууж байгаа мөчрийг хөрөөдчихсэнтэй яг адил болсныг л ухаарах сэхээ тэдэнд байсангүй. Дахиад л европынхонд гэгээрэл дутаад өнөөдөр эрэлт үүсээд одоо хүлээлтээр шавхуурдах болж байгаа. Эцэст нь дүгнэвэл: Чингис хааны өрөөл үзэл бол Нэг шиг үзэлтэй Суу залийн (ус, гал, мах бод) хэлтэй
Өрөөл хандлагатай бие, хэл, сэтгэхгүйн тоон (стандарт) шүтэлцээтэй
Гурван цагийн үнэнтэй Таван мах бодийн онолтой Гэгээрлээр хоосон чанарт хүрсэн үнэн болой.

 

Энэ бол араатан шинжийн бусдыгаа амьдаар бариад иддэг хорлодог, шулдаг сорон мөлждөг олигархи, супер баян, супер банкируудын зам биш, харин Чингис хаан үлгэр нь болсон ухаант хүн гэгч нийгмийг дагах, амьдралаа зохицлоох үнэний мөр болой.



Ё.Баяр


Эх сурвалж: ”Хөх Толбо”