Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хэмээх байгууллага жил бүрийн өдийд дэлхийн их гүрнүүд болоод бусад орнуудын төр, засгийн тэргүүнүүдийг Альпийн нурууны бүсэд орших Давост урин залж хуралддаг юм.
Давосын чуулга уулзалт гэж нэг талаас яриа хэлэлцээний механизм, нөгөө талаас тогтмол үйл ажиллагаатай тус байгууллагыг монголчууд сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдоржийн үед андахгүй болсон гэхэд болно. Түүний хувьд жил алгасахгүй Давосын чуулга уулзалтад оролцож, тэнд хэлэлцэж буй асуудлуудад төр, засгийн бодлогын анхаарлыг хандуулах, уялдуулах талаар Засгийн газартай хамтран шургуу ажилласан юм.
Монгол Улс тус байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2013 оны нэгдүгээр сард байгуулсан төдийгүй тэдний шинжээчдийн багийг эх орондоо урин ажиллуулж, Монгол Улсын хөгжпийн төлөвийг тодорхойлох судалгаа явуулж байв. Улмаар 2013 оны өсдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы дугуй ширээний уулзалтыг “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудпаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдвээр, харин 10 дугаар сард нь Лондон хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх шинжээчдийн уулзалт”-ыг тус тус зохион байгуулсан.
Харин 2014 оны оны нэгдүгээр сард болсон Давосын чуулга уулзалтын хүрээнд Монгол, Мьянмар, Катар зэрэг орнууд байгалийн баялагт суурилсан хөгжлийн загварыг хэрхэн бий болгож байгаа талаар нэгдсэн хуралдаан зохион байгуулж, Монгол Улсыг хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилгоор “Монголын өдөрлөг” арга хэмжээг тус тус зохион байгуулж байлаа.
Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх эрх, үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн төрийн тэргүүний хувиар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ чиглэлдээ санаачилгатай, самбаатай ажиллаж байсныг өнөөгийн Ерөнхийлөгчийн өнгөн дээр илүү тод эргэн санаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд алгасахгүй оролцож, нүүрээ Обамад таглуулж, тэр үедээ л дуулиан тарьж байсныг санаж байна. Зурган дээр түүний нүүрний оронд Обамагийн том алга дурайтал гарч билээ. Эвтэйхнээр үүнийгээ тайлбарлаж, инээдэм наргиа болгосноосоо хойш тэрбээр элдвийг санаачилсаар эцэст нь АСЕМ-ийн том хурлыг эх орондоо зохион байгуулах эр зориг гаргаад дууссан. Нэг үгээр бол тэр гадаад харилцааны идэвхтэй байр суурь баримталж байв. Өнөөдөр зарим хүн энэ бүхний үр дүн тэгээд юу байв гэж асуудаг. Ганц өгүүлбэрээр үүнд хариулья гэвэл: Монгол Улсын гадаад нэр хүнд өссөн юм. Ахиулаад нэг өгүүлбэр нэмье гэвэл: Монгол Улсын гадаад нэр хүнд гэдэг эцсийн дүндээ энэ улс орны тусгаар тогтнолын баталгаа юм.
Яагаад гэвэл аливаа улсын тусгаар тогтнол гэдэг нь түүнийг дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх эсэхээр хэмжигддэг. Нэг үгээр бол, дэлхий дахинд, бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөнөөр тусгаар тогтнол баталгаажиж байдаг нь энгийн л үнэн. Гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад нэр хүндээ өсгөх нь яагаад чухал вэ, ямар үр дүнтэй вэ гэдэг асуултад өгөх эцсийн хариулт нь энэ юм. Энэ хүртэл эдийн засаг, экспорт, хөрөнгө оруулалт, зээл тусламж, иргэд хоорондын болоод спорт, соёл хүмүүнлэгийн маш олон харилцаа, түүний үр дүн, өгөөжийг тоочиж болох байх л даа.
Нээрээ, Давос юу боллоо?! Энэ жилийн хувьд Давосын чуулга уулзалт нэгдүгээр сарын хэдхэн хоногийн дараа ээлжит чуулганаа явуулах ба “Хуваагдмал дэлхийд хамтын ирээдүйг бүтээх нь" сэдвээр хэлэлцэх гэж байна. Чуулга уулзалтыг Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди нээж үг хэлэх ба нээлтийн арга хэмжээг хаахаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэх юм. Энэ жилийн Давосын нэг онцлог нь Их Долоогийн удирдагчид хамгийн өндөр ирцтэйгээр оролцох гэж байгаа явдал. Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони, Европын Холбооны Ерөнхийлөгч Жан-Клод Жанкер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Английн Ерөнхий сайд Тереза Мей, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон Их Хорийн бусад удирдагчид оролцохоор мэдэгдээд байна. БНХАУ-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Лиу Хэ, Аргөнтины Ерөнхийлөгч Маурисио Макри, Өмнөд Африкийн дэд Ерөнхийлөгч Сирил Рамафоза, Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темер, Щвейцарийн Холбооны улсын Ерөнхийлөгч Алаин Берсе болон зочин улсын бусад төр, засгийн тэргүүн, НҮБ болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцоно хэмээн Давосын чуулга уулзалтын албан ёсны сайтын шинэ мэдээнд дурджээ.
Чуулга уулзалтын үеэр үндсэн сэдвийн зэрэгцээ үл ойлголцолд байгаа улс орнуудыг ойртуулах, олон улсын аюулгүй байдал, байгаль орчин, эдийн засаг, Аж үйлдвэрийн IV хувьсгал зэрэг өнөөгийн дэлхий дахины дундын эрх ашгийн төлөөх хамтын ажиллагааг баталгаажуулахад чиглэсэн өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэнэ. Өнөөгийн дэлхий дахин хаашаа хэрхэн алхах, хамтдаа юунд хүрэх, хамтын эрх ашиг хийгээд эрсдэл юу болохыг яриа хэлэлцээний замаар нэг цэг дээр ойртуулан ойлголцуулах зорилгыг тавьжээ. Энэ дунд Монгол Улс хаана нь байх вэ, хэрхэн хожих вэ, дэлхий дахинтай хөлөө нийлүүлэн хамтдаа хөгжих үү, эсвэл хоцорч үлдэх үү... гээд эргэцүүлэх зүйл байх ёстой. Чухам энэ талаар Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх Төрийн тэргүүн хэрхэн тунгааж байгаа бол?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний үүрэгт ажлыг хүлээн авснаасаа хойш анхны томоохон гадаад арга хэмжээ болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцохоос татгалзсан. Тэрбээр Засгийн газар огцорсон дотоодын улс төрийн шалтгаан болон төсөв хэмнэх үүднээс тийнхүү шийдэж байсан. Мөн тэр үеэр буюу өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тэргүүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган төдийгүй Давосын чуулга уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн хэмээн уламжилж байв.
Харин Ерөнхийлөгч маань тэр үед Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ сэтгүүчийн асуултад хариулахдаа “Гэхдээ бид гадаад айлчлалыг Монгол Улсад аль нь, ямар хэрэгтэй, ямар үр дүнтэй гэдгийг судалсны үндсэн дээр хийж байна" хэмээсэн. Түүнээс хойш даруй дөрвөн сар өнгөрч байх тул дээрх байр суурь өөрчлөгдсөн эсэхийг ч дахин тодотгох нь зүйтэй болов уу. Төсөв хэмнэх чухал ч төрийн тэргүүний гүйцэтгэх ёстой үндсэн үүрэг гэж бий, тэдгээрээ хэрэгжүүлэхэд төсөв байтугайг зарцуулах нь ч бас үүрэг. Түүний төлөө бид Ерөнхийлөгчөө сонгосон билээ.
З.Боргилмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Жил бүр очиж шившгээ тарьж байсанг нь мэдэх юм байна. Очих шаардлага байхгүй!
Энэ эргүү мал Монголыг дэлхийн шившиг болгох нь дутаж гэнэ. Энэ малын ойлгох зүйлийг тэнд ярихгүй. ТАРХИНЫ БАГТААМЖ, ӨГӨГДӨЛ НЬ ДУТНА. НҮБ ЗАРДЛАА ТАНАХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙХАД МАНАЙ БООВОН ЧИХТЭЙ БӨХ НҮБ-Н ТӨВ БАЙРЫГ МОНГОЛТОЙ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОЖ НҮҮРС ЗӨӨЖ ЦАХИЛГААН ДУЛААНЫ АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ НҮБ-Т НЭМЭР ХАНДИВ ӨГНӨ ГЭЖ БҮЛТРЭХ БИЗ. ЖАНХУУ БОЛ ӨӨРИЙН ТЭНЭГ ДЕБИЛЭЭ ДЭЛХИЙД ГАЙХУУЛАХААС ИЧИХГҮЙ, ОРКУУД НЬ Ч ЧАЦГА ДУСААЧИХААД Л ӨМӨӨРӨӨД СУУНА. ГАНЦХАН МОНГОЛ УЛСЫН НЭР ШАВАРТ УНАЖ, АРД ТҮМНИЙГ НЬ ДЭЛХИЙ НИЙТ ТЭНЭГ ДЕБИЛ Л ГЭЖ ХАРНА ДАА...
Chi khen be kheden on be kheden togrognii Khakhuul avchaad bichij suugaan be. Khen chamd ogvoo. Tarkhinii turaaltai yumuu?
Chinii kheleed bgaa boovon chikhtei khumuus chin Mongoliin neriig delkhiid gargaj bgaa gants khumuus dee.
99.203.10.113 гэх эргүү орк оо. Боовон чихтэй бөхчүүдэд улсаас тусгай цалин өгдөгийг зогсоох хэрэгтэй. Тэр цалинг нь хувийн хэвшил өгдөг болгох. Боовон чихтүүд медаль авлаа гээд Монголчуудын амьпрал сайжирч, долларын ханш буурч, Монголын өр зээл багасахгүй. Хамгийн гол нь энэ боовон чихтүүд мөрөөрөө явахгүй улс эх орны хөгжлийг гацааж, хулгай луйвар хийж байгаад дургүй хүрч байна. Хогин бөгс долоогч оо, Чи энд чацгаа гоожуулж үхэн хатан өмөөрч суухаар миний бичсэнийг үгүйсгэх бүх баримтыг нь гаргаад ир. Гаргаж чадахгүй бол явж наад чацгаа угаа. Ер нь жанкуугийн бүх баримтыг дэлгэвэл чиний зүрх дийлэхгүй ээ. Тархины эргүүгээ гаргачихаад дараа надаас мэдээлэл аваарай...... Ингээд зогсоё.....
Шараа болноо. Очоод хэрэггүй. Тэгээд ч хоосон худлаа юм ярьдаг, хийх юмгүй гарууд цугларч бие биенээ харан баясаж байгаад тардаг юм шиг....
ЭБ-г сайн ерөнхийлөгч байсан гэж л магтах санаатай юм байхдаа, 8 жил хошгируулсаар байгаад бөөн өр л үлдээсэн байх даа, жишээ нь 43 ширхэг 5 сая долларын үнэтэй автобус гээд л явж өгөх байлгүй
Ха ха.Шилдэг онигоо. Англиар А-гүй Оросын хүргэн хямдхан шоугаа тавих уу? Дэлхий татаж унах байлгүй.
chi hutsaa... tegeed aluurchin tarvagan tahlaa angliar yaridag gej heleh geed baigaa um uu... chinii tarvaga tend Jil byr ochij nydnii bulai bolj baisan... uls ni guilgachin ard irged ni guilgachin. tegeed ter hulgaich yag amerikiin eronhiilogch yatai baahan Tom Tom um hutsaad....l baina hutsaad l baina... ter guilgaching tooj harsan gants ch hyn amitan baidaggyi....getel nogoo hynii erh choloo ardchilal baihgyi gedeg ulsuudiin toriin tergyynyyd ryy hamag amitan hydee unagaj ar ovroos ni dagaldana..... mongoliin huuramch ardchilal hynii erh, guilgachlaliin sistemiig busad uls meddeg bolson...
Manaid ashiggyi hamaaraltai sedev bhgyi bol zaaval ochih shaardlagyi Ebi heden byjigchin model hyyhnyyd daguulj ochin ulsiin ner gutaaj baiv
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх /харвалтын дараах г.м/ үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн ЛИ ЭР КАН /ОМЕГА КОМПЛЕКС/ бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Тэнд улс орнууд асуудал ярьж гарц гаргаж, хамтран ажилладаг л даа, тэрнээс Баттулга шиг ард түмнээ хагаралдуулж худлаа Поп-доггүй л дээ Тиймээс очиход нэг сонин санагдаад байгаа байх л даа
chi hutsaa... tend uls ornuud asuudal yarij garts gargadaggyi um. tend hulgaich nar, delhiig ediin zasgaar atgasan tomchuul tsuglaraad delhiin uls ornuudiig yaj ulam sain moljih ve gedgiig yaridag um. tiim ch uchraas tendhiin orshin suugchid devosiin chuulga uulzaltiig mash ich esergyytsej jagsaal tsuglaan hiij esergyytsdeg um... chi itgehgyi baigaa bol interneteer orood yz... yaj esergyytsej jagsaj, yaj zoduulj janchuulj jagsaaliig taraadgiig yz... hervee tsenzuurdeegyi bol chi internetees yneniig har
guilgachin mongoliin ner yamar ch uulzalt arga hemjeen deer ochood guilgachin gedeg ner aldraasaa salahgyi... hend ch ner hyndgyi... tarvagan tahal davost ochood onigoo bolj baisnaas bish oor sain saihan um bolj baigaagyi.... tooj ner ni gardaggyi, baidag l 1 guilgachin ornuudiin neg.... tahal tend ochij daldganaad davosoos tegeed yamar um mongold ogoojoo ogson be. busad ulsiiin tor zasgiin tergyynyyd manaihaas odoo tiim toonii hyn av, surga, manai tiim toonii hyn tanaid ajillah kvot og geh meteer shuud tulgaltiig hogjiltei ornuudad sanal bolgood gazar deer ni ajil bolgodog.. yalanguya China india ulsuud olon 1000 hynee shuud swiss bolon hogjiltei ornuudad ajilluulah byh bolomjoo ene uulzaltaar hiideg.... omhii tarvaga mongoliig gadaadad nerd gargana gesen zalit argaar ooroo guilga guij baahan onigoo bolson... manai shine eronhiilogch tiishee yavaagyi ni deer.... davost ochij dahin nydnii bulai bolood yahav.... tend mongoliig ygyileh 1 shirheg hyn baitugai amitan baihgyi.... yagaad gevel mongoliig het ygyygyi yaduu oron gedeg angilald oruuldag, hahuuliin sistemtei uls gedeg..... battulga eronhiilogch ochvol bas dahiad l onigoond orno.... hyniihee huvid bish.... uls ni guilgachin bolohloor tegeed 1 alia salbadai Tom um hutsaad baidag ni onigoo boldog.... mongol gej helehleer hyn amitan hamar amaa dardag bolson ene tsag yed battulga tiishee zygleed demii... tarvaga shig gutamshig bolj mongoliin neriig gutaagaad yahav