sonin.mn
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнэ тогтворжуулах хяналт тавих чиг үүрэг бүхий Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий Үнийн зөвлөл хуралдлаа. Хурлаар өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэрт хүрчээ. Харин А-95, 98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үнийн зөвлөл зөвлөмж гаргасан байна.
Өмнө нь үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогч компаниуд апдагдалтай ажиллаж байгаа эсэх асуудлыг судлах ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлттэй үнийн зөвлөл танилцаж, компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс үнийн зөвлөлөөс алдагдалтай ажиллаж байгаа компаниудын асуудалд тодорхой арга хэмжээ авахыг Засгийн газар болон холбогдох албаныханд үнийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжид тусгажээ. Үнийн зөвлөл шийдвэрийг олонхоороо гаргадаг бөгөөд зөвхөн шийдвэр гаргадаг юм байна.
 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"