сонин mn
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Анкара хотын эмнэлэгт Хятадын “CoronaVac” вакцины эхний тунг хийлгэлээ. Тэрээр энэ үеэрээ эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын удирдах зөвлөлийн гишүүд өөртэй нь зэрэг вакцин хийлгэсэн гэдгийг  хэлжээ. Тэрээр “COVID-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст хурдан эдгэрэхийг ерөөсөн байна.
 
 Турк Хятадын “SinoVac” компаниас захиалсан вакцины эхний хэсэг болох гурван сая тунг өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд хүлээн авсан аж.
 
Турк улсад Кэ Шин компанийн вакциныг сайн дураараа хийлгэсэн хүмүүсийн судалгааны тоо баримтаас харахад тус вакцины үр дүн 91.25% байгаа гэнэ.