Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2021.01.25) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960 оны Үндсэн хуульд улс төрийн нам нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин болохыг тунхаглаж, нэгэн зууны туршид нэг намаас олон намын тогтолцоо руу шилжин төлөвшиж, 1992 онд батлан хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Үндсэн хуульд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан нь нийгэм, төрийн удирдлагад улс төрийн нам гол үүрэг гүйцэтгэсэн.
Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам 1921 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдаж, энэ өдрийг “Эх орончдын өдөр" болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа тул энэ нь монголчууд XX зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд Хууль тоггоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тус тус тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
ганбат ноён урваа ч гэж
100 МЯНГАН МОНГОЛ ХҮН АЛЖ ГИНОЦИД ХИЙСЭН ЭЭ ТЭМДЭГЛЭХ ХЭРЭГ ГҮЙ ЭЭ
zailaa zail namtaigaa
Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв. Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм.
МАН 100 мянган хүн яргалж цаазалчихаад 100 жилийн ой тэмдэглэх гээд байна уу? Юу хуцаад байна аа?
Мафи мафи л гэх юм энэ чинь ман нам дотор байдаг юм биш биз дээ оюу толгойн төлөө тэмцэх дургүй юм офшорчдыг ч бас нэг их сайн ярьж өгөхгүй юм
1932 оноос монголын лам нар гаднын япон манж хятадтай сүлбэлдэн хил зөрчих суртал ухуулга явуулах бослого хөдөлгөөнийг гаргах гээд гадаадт гарсан лам нар толгойлон ард түмний эсрэг ажиллаж байв улс хоршоодын өмч хөрөнгийг идэж ашгилан төрийн эсрэг зүсэн бүрийн явуулга хийж байв Лам нарын бослогыг дарсанаас япон манж монгоын эсрэг хонзогнон дэлхийн -р дайныг монгол орос руу довтлон эхлүүлж хятад улсыг манж японы боолчлолоос чөлөөлж японоор эхэлж 1945 онд японоор дуусч бууж өгсөн гэрээнд гарын үсэг зурсан билээ үүний үр дүнд 1949 онд хятадын ардын засаг ялсан Монголын ардын нам ардын хувьсгалын 100 жилийг ойг хятад орсын коммунист намууд өргөн тэмдэхлэх болно
ЧИ ХӨ ЭМЧИД ОЧНО БАЙГАА АЙН ЭРГЭН ТОЙРОН ОО ХАРААЧ АЧ ЗЭЭГЭЭСЭЭ ИЧЭЭЧ АЙН
Энд шар хадны өвчтөн оргодол ойлгогдохгүй юм бичээд байх юм.Өвчтөнөө ирж аваач эмч нараа
Улс төрийн нам үүсгэн байгуулагдсан нь 1990 он шүү дээ. Өмнөх нь 70 жил ямар ч бүртгэлгүй туучихсан байдаг.
Намтайгаа зайлаарай
Түүхэндээ ард түмнийхээ эсрэг репресс явуулж олон мянган хүний аминд хүрсэн нам ой тэмдэглэнэ гэж сүржигнэхээр ард иргэд чинь дургуйцнэ гэдгийг урдчилан хардаггүй хөлдүү толгойнууд вэ? Уг нь энэ намыг татан буулгах ёстой шүү!
Энэ арай кетэрнэн
Lam nariig alah zorilgo bgaagui bh. Samuun degdeej mongol ulsiin esreg shariin shashniig ashiglan alban tushaal bogd hergen tsoloo uguhgui zuuraldaj uls orond eldew hortoi uil hiij baildsan esreg bosson uchir eserguu nariig ustgasan gedeg. Mongol ulsiig ard tumnii tusgaar togtnoliig demjij bsan lam nar namd elsej harlaj lamaas ratfalzaj harlaj ger bul ur huuhedtei bolj soyon gegeeruuleh uls ornii hugjild huwi nemer oruulsan lam nar zunduu bgaa. Tsedenbal guya 40 jil usirdahad yamar mongol yamar bolsonbe? Fetel ardchilagch 30 jild humsaa nuusan huwalzuud uls orniig tonojee. Baiguulsan buteesen uildwer zawod hed bn we ene 30 jild. Ard tumnii amidral yamar bsan odoo yamar huiten tsewdeg nataach horsson mungu saah bosgoh amar hyalbar zawshih niigem bn we. 100 jilee temdeglej tuuhen amjilt. Ardchilsan nam odoo haagdaj tarwal zuw bolno. Helnegdsen humuusiin ner us shaltgaan arhiviin medee barimtiig suhuj tsagaatgah eswel batatgsh. Heden too bichsen budeg badag burgeg um yariad bj taarahguio
Ene kommunist namiig taraah tsag ni boljee. Hun alj hyadaj baisan namiin oig temdeglene gej tenegtdeg udirdlagatai hoguud niilsen nam
Нам нэртэй булэглэлуудийг тарааж, шинээр зохион байгуулалтанд орох нэн шаардлагатай!!! Хэдэн жил тусгаар явьяа л гэвэл!
МАНЫ 100Н ЖИЛД САЛААВЧ ШҮҮ.. МАЛАНЦАРУУДАА..ТА НАР АРД ТҮМНЭЭ УЛААН БОЛЬШВЕКУУДТАЙ НИЙЛЭЖ ХЯДСАН ХҮНД ЯЛТАЙ ХУЛГАЙЧДИЙН БӨӨГНӨРӨЛ ШҮҮ ТҮҮХ ШҮҮХ Л БОЛНО
Энэ нам ард түмэндээ геноцид хийж хэлмэгдүүлсэндээ уучлал гуйгаад харвал таарна.Юун 100 жил бэ.Хүний амийг юугаар ч төлөхгүй ээ.36000-100000 хүн хэлмэгдсэн гэдэг юм билээ