Ийм нэг үгийг математикчдын хаан гэж бараг албан ёсоор алдаршсан суут Карл Фридрих Гаусс хэлсэн байдаг. Би хувьдаа энэ үгийг ерөөс ойлгодоггүй байсан. Гаусс гэдэг хөгшин төгцөг юугаа донгосссон юм, хэн мэдлээ гэж бодох. Хэрэв уншигч Танаа Гауссын энэ үг буюу нэг ёсондоо суурь ч байж магад математик теорем эхнээсээ ойлгогдож, үнэмшилтэй сонсдож ахул Та том математикчаар төрчихсөн юм байна. Би зүгээр жижигхэн сонирхогч учраас ойлгохгүй явсаар иржээ.
Үгийн сайн нь тоо гэж Боржгин Е. Тэмүчин хэлсэн байдаг. Байгаль ертөнц математик хэлээр ярьдаг гэж Галилео Галилей хэлсэн байдаг. Энэ хоёр эрхэм зөв ярьсан ахул Бурхан нь тоогоор ярьдаг байсан байж таарах юм. Түүгээр үл барам, хэрэв тэр Гаусс нь худлаа бураагүй бол Бурхан нь бүхэл тооноос өөр юмаар ярьдаггүй байж таарах гээд байна.
Гэтэл, хатагтай, ноёд оо, физикт болохоор дан балай бутархай тогтмолууд байдаг. Эдгээр нь ертөнцийн тогтмолууд. Ертөнцийг ертөнцийн физик тогтмолууд тодорхойлж байгаа. Жишээ нь, нэгж цахилгаан цэнэг гэвэл балай бутархай л байна. Ертөнцийг бас математик тогтмолууд тодорхойлж байгаа. Тэдгээр нь бас л Пи тоо мэт бүр балай төгсгөлгүй бутархайнууд.
Үгүй, тэгэхээр чинь одоо юун яасан Бурханы бүтээл нь бүхэл тоо байх вэ? Гэлээ гээд хүний соёл иргэншил, шинжлэх ухаан олон зуун ба мянганы туршлагатай. Энэ түүхэн туршлагаар нэг юм анзаарагдсан байдаг. Юув гэвэл, их хүмүүс заримдаа оньсого таавар шиг элдэв юм донгоссон байх боловч тэр нь эцсийн эцэст худлаа ч биш болж таарах гээд байдаг гэдэг.
Чингис, Галилей, Гаусс гурвын томъёоллыг нэгтгэн хураангуйлваас, үгийн сайн тоо, байгаль ертөнц математик хэлтэй учраас тоогоор ярьдгаар үл барам, Бурханы дан ганц бүтээл болох бүхэл тоогоор… Нэмэх тэмдэгтэй бүхэл тоог натураль тоо гэж математикт хэлдэг.
Тэгвэл орчлон ертөнц, оршин буй бүхийн бүрэн төгс онол байх ёстой супернэгдлийн онол нь натураль тоонуудаас бүтэж бүрэлдэх үү?
Хэрэв Чингис, Галилей, Гаусс гуравт та бид гэнэн тэнэгийнхээ харгайгаар ч болов итгэл үзүүлвээс, супернэгдлийн онол нь угтаа натураль тооны онол баймаар сэтгэгдэл төрөхгүй гэх газаргүй. Ийм үлгэрийн юм байж болох уу?
Ер нь бол Гауссыг математикчдын хаан гэж бараг албан ёсоор өргөмжлөхдөө зүгээр нэг зугуйдсан хэрэг хараахан биш юм. Гаусс бээр 18-хан настай банди байхдаа алгебр тэгшитгэлийн онолоор оролдож, Фермагийн 5 ширхэг бүхэл тооны суурь шинж чанартайг илрүүлсэн байдаг. Эдгээр тоо нь 3, 5, 17, 257, 65537 гэсэн анхны тоонууд. Зөвхөн 1-д ба өөртөө хуваагдах тоонуудлыг анхны тоо гэдэг.
Хамгийн чухал нь энд юув гэвэл, гадаад хэлэнд их авъяастай, тиймээс тэр салбарт л суралцая гэж бодож явсан Карл гэдэг банди сая дээр дурдсан онолоороо арифметик (буюу тооны онол), алгебр, геометр гурвыг нэгтгээд цэвэр математик гэдэг нэг нэгдмэл ухаан бий болгосон юм. Энэ цэвэр математикийг нэгтгэсэн нь түрүүнд бичсэн Фермагийн тоонд буюу дан натураль тоонд тулгуурлаж буй нь илт.
Монголчууд Баабараас бусдыг уншихаа больсон. Баабар нь болохоор монгол ухаан гэж байхгүй гэж мэтгэхээр үл барам, ер монголууд гэж ухаантай амьтас мөн эсэхэд эргэлзээд байдаг. Ямар боловч дээр өгүүлснээс яагаад ч Баабарын магтан дуулаад салдаггүй Барууны суутуудын толгойд орохгүй, харин болхи бүдүүлэг, гэнэн тэнэг муусайн монголуудын толгойд орж болох нэгэн сэтгэмж төрдөг.
Тодруулж хэлье. Карл гэдэг банди цэвэр математикийг бүхэл тоогоор нэгтгэсэн байна. Тиймээс Гауссын хэлснээр, Бурхан нь цэвэр математик хэлээр буюу бүхэл тоогоор ярьдаг, бүхэл тооны онолоор л ертөнц, амьдрал, бас бус элдэв бусын юмыг бүтээж суудаггүй гэх газаргүй мэт. Монголчууд бид залхуугаараа зартай. Зарим хүний үздэгээр, энэ нь ухаантайн харгай гэдэг. Ер нь бол хүн төрөлтөн нүгэлтэй залхуу бөгөөд залхуурсныхаа харгайгаар нэг юм бодож олоод байдгаас соёл иргэншил, шинжлэх ухаан – технологи хөгжчихсөн нь маргадаг зүйл биш. Чухам ухаан мөн юмуу, биш юмуу бүү мэд, гэхдээ монголчууд бид ерөнхийдөө аливаа юмыг хялбарчлах, монголчлох аяс хандлагатай. Ахиухан мөнгө л өгдөг юм бол манай ОСНАА-н хэдэн слесарь сансрын пуужин босгоод л ирнэ гэдэгт би хувьдаа баттай итгэдэг. Тэгвэл тэр онолын физикийг нь хялбарчлах ямар арга байна вэ? Супернэгдлийн онолоор хөөцөлдсөн Өрнө, Дорнын суутуудын нас нь гүйцсэнгүй, цаашдаа ч гүйцэхгүй байдал илт. Хэрэв Чингис, Галилей, Гаусс гурав огт худлаа бураагүй бол Гауссын цэвэр математикийг орчин цагийн онолын физиктэй нь нэгтгээд хаячихаар супернэгдлийн онол нь байж байхгүй хаачих юм бэ? Ийм л сэтгэмж муу монголын тань толгойд орсон хэрэг. Энэ нь ердөө л Гауссын сонгомол онолыг цааш нь үргэлжүүлээд физиктэй ольж хутгаж шүтэлцүүлээд үзнэ гэсэн хэрэг юм.
Ингээд үзэхээр супернэгдлийн онол нь бараг автоматаар байгуулагдах ба тэр нь дан бүхэл тоон тогтмолуудад аваачдаг юм байна. Тиймээс Бурханы бүтээл нь үнэхээр зөвхөн натураль тоо байх бөгөөд ертөнцийн хамгийн суурь томъёо тэгшитгэлүүд бүгд тэнцлийн тэмдгийн баруун гарт олон цөөн оронтой бүхэл тоо өгдөг юм байна.
20-р зууны суут математикч Давид Хильберт, мөн агуу том математикч Рихард Курант нар бичихдээ, ерөөс нарийн ухаанд мэдэх мэдэхгүй бүхий л мэдлэгийг бүхэл тоонд шилжүүлдэг нэг тийм аугаа систем баймаар юм гэжээ. Үлгэр домог шиг сонсдож буй байх. Гэтэл тэрхүү зүүд мөрөөллийн аугаа математик систем нь супернэгдлийн онол юм байна. Монголчууд бидний залхуу зайлхайн цаана муу ч гэсэн хялбарчлах, монголчлох ухаан байгаа юм гээд нэг хэн тест санал болгоё. Супернэгдлийн онолд тохиолдох онцгой шинж чанартай натураль тооны наад захын нэг жишээ нь 1796 болно. Математикийн хувьд энэ тоо ердийн бус болохыг батлах хялбархан арга бий. Түүнийг олсон уншигч энэ сайтад нэр хаягтайгаа мэдэгдэнэ үү.
Судлаач Ч.Эрдэнэ
Сэтгэгдэл0
Baabar ta 2 metgeltseen hiivel yaasiin? Gehdee Baabar guai metgelstehees aidag hun baina lee. 1 hun metgeltsiye geden chini zugtaagaad baisan shuu
Tanii nomuud dandaa onoliin tuhai, onoliig uguisgesen humuustei shorgootsoldson ug oguulbereer duuren. Harin onol ni ogt baidaggui. Ene yamar uchirtaim be
zailuul tuund onol baihgui yum chin. yugaa yarihiin Zugeer l ergen toirond ni yarina shdee.
Nature yum uu Science-d neg article gargachih. Ter boltol taniig saindaa l nomiin tsagaan soliotoi hun gej bodoj yavya.
Сонин л сонсогдож байна. хоосонгүй ч хоосонгүй л байх. гэхдээ иймэрхүү онол зохиодог хүн ганц та бишээ. энэ сэдвээр зөндөө хүн оролдож янз бүрийн л онол зохиодог юм билээ. Тиймээс таныг онцгойлж үнэн худал гэж хэлэхгүй, шинжлэх ухааны эргэлтэд оруулаад маргалдаж мэтгэлцээд л явах асуудал болов у гэж бодож байна. Ямартай ч монгол хүний оюуны бядыг шалгаж онол зохиосонд тань талархаж явдагаа. Гомдоод байлгүй, урагшаагаа явахыг зөвлөе
Baahan too yarij baisnaa, baabar mongol zaluu geed haduurchihiin. Ene Supernegdliin onol ni hed ch huvirdag yum be. hamgiin anh PI ontsgoi too geed l yanz bureer urjuuleed baisan. Odoo tegsen chin ontsgoi too bish balai, magadgui hudal zuil shig yum yarihiin. Onol yarihiin tuld batalgaa gargadag, esvel tomiyo gargadag. Getel ene nuhurt tiim yum yu ch baihguiiin. Hudlaa baahan burahiin. Bas jaahan Baabariig maajsan bn. Baabar eniig tooj bichihgui l dee.
AygAA ix outbound chadaltan Tandy amjilt
Господа, Конец света отменяется по решению главного комбинатора и отца наций товарища Энхбаяра при прямом содействий генерального координатора катастрофф галактического масштаба госпожи Оюунгэрэла из Орифлейма
minii mashinii dugaar baina sh dee... SHO1796UBA... gedeg chini naad onol chini um busuu...
chingis yaahaaraa matematikch bolchihob oo.
Yahavdee buhel mah ih iddeg baisan bolhoor buhel too moog andahgui bolchihson yum shuu dee. Tsaana chin buhel too meddeg ulsuud super negdliin onoliig bichij boldog gej baina shu dee hoo
taniig Mongol Ulsiin eronhiilogchoor songoyo. Chamd 14 nastai avgai avch ogno oo.
Супернэгдлийн онол онол мөн үү биш үү гэдгийг эрдэмтдийн дунд нээлттэй хэлэцүүлбэл зүгээр. Харин буруу ч бай зөв ч бай дан математикаар ярьсан асар том бүтээл-номыг чинь би үнэлдэг. Үүнийг жижиглэн хэрэглээний хэлбэрт оруулбал бид ойлгож магад.
Enehuu Erdeneegeer mongoliin uls turiinhun bolon lider,elit hemeeh ulsuudad neg lekts unshuulmaar baina,turiin ordond. daanch manaihan mongolchuudiinhaa tolgoig meddeggui,Amerikiin erdemten l aguu,harvard tugssun bol aguu gej ertuntsiin hyazgaariig togtoodog yum. baabar yaj Erdeneetei # ug solij zurhlrlh bilee?
5050 gej gausiin too l sanagadaj bna
Mongold erdemten gej baina uu???? Ene hun yu yariad baigaag tailbarlaad uguh physikch alga uu??
38 градустай архи гэдэг чинь бас нэг л тоо ш дээ. Тийм юм уучихсан хүн чинь ийм абстраакт буюу хийсвэр сэтгэлгээгээр янз бүрийн том том онолын асуудлыг сөхөж тавиад урьд өмнө байсан суурь мэдлэгийн постулатуудыг шал өөр болгож ярихгүй яах юм? Зөвхөн Эрдэнэ гуай ч ингэж яриад байгаа юм биш. Дэлхийн олон оронд энэ архичдын чинь гаргасан янз бүрийн онол, иш үзэл баримтлалууд байна. Тэдгээрийг нэгтгэж шижлэх ухааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах жинхэнэ суурь оюун мэдлэгийн шинжтэй хүн ба байгалийн үсрэнгүй дэвшлийн бааз супер нэгдлийн элементүүдийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Үүн дээр төр засаг анхаарах юм бол орон нугтгийн сонгууль элдэв будилаангүй болж өнгөрөх нь гарцаагүй. Зарим их хурлын гишүүд супер нэдлийн онолыг судлаагүйгээсээ болж улсын төсвийг хэлэлцэх явцад зарчмын томоохон алдаанууд гаргаж байгаа нь мэдрэгдэж байна.
Баабарын сууфер өндгөвчний онолоос ялгарах гол ялгаа нь дотоод ухамсрын зохицлуулалтгүй, эмх замбаарагүй молекуулуудын хөдөлгөөний тайлбарласанд байгаа юм.
Ene hujaa hun Confucius -iig duiraigaad bainaadaa!
Burhan anhnii toog bii bolgoj ogson yum. Tuunees busadiig ni hun bii bolgoson yum. Anhnii too bol ene ertontsiin ehlel baij bolohiig orosiin mathematikch Perelman gaihamshigt bodoltooroo delgeed tavisan shig sanagdaj baina. Perelmanii bodoltiig neg zadlaad zaagaad ogoorei.
Baabar met hooson tolgoitnuud tag duugai baisan ni deer. Mathematik gedeg zuil chini oyun uhaanii orgil yum.
за байз 1796 оны зун би нэг Архангай орсон. Дамдин Бааваи надад эсгий гутал өгсөн санагдаж байна. Өөр юм толгойд орж ирдэггүй ээ, энэ монгол толгой юу?
Sudlaach gechihjee. Ene mongold er n setgetsiin emch gej bnuu. neg l sonin sonin humuuseer hureeluuleed bh bolloo. udahgui iim humuuseer udirduulaad eserguutsvel burhnii gesgeel geed duujluulhin bish bizdee.
SUUPPER SOLIORLIIN OVCHTEI GAR BN DAAA
Элдэв долоон тоо билигшээх, дээдлэх, шүтэх талаараа монголчууд дэлхийд толгой цохиж мэднэ. Ухаандаа ертөнцийн гурав гэхэд л зөвхөн монгол, ирланд хоёрт байх жишээтэй. Хятадууд наймын тоо, оросууд долоогийн тоо шүтэх маягтай бол монголчууд арван гурвыг онцгойлон шүтнэ гэх мэт. Ер нь тоо болгонд ямар нэгэн далд увьдас, ид шид бий гэж үзээд ёс заншилдаа шингээж суулгаж өгнө. Мэдээж тэр увьдас нь одон оронтой холбоотой. Гариг, эрхсийн нүүдэл, суудал ямар нэгэн тоон харьцаагаар шүтэлцэнэ. Эртний грекийн нэгэн сэтгэгч билүү, эсвэл дундад зууны европын нэг сэтгэгч билүү хөгжмийн долоон эгшиг геометрийн хэдэн дүрсний огтолцолтой дүйж байгааг нээгээд дараа нь энэ бүхэн оддын хөдөлгөөн, явдал суудалтай дүйж байгааг бас олж тогтоосон байдаг. Тэгэхлээр байгалийн аливаа үзэгдэл, ямар ч зүй тогтол нь тооны хууль, тэр дундаа дүрсний хуулинд захирагддаг болж таараад байгаа хэрэг. Үүнээс гажсан байгалийн нэг ч хууль байдаг гэж одоо хүртэл тогтоогдоогүй байна.
Монголчуудын шагайгаар нааддаг тоглоомнууд байна. Хүүхдэд хар нялхаас нь тооны ухааны дөр суулгаж буй хэрэг. Наймааны ухаан гэдэг өгөө, авааны асуудал. Тооны нэмэх, хасах үйлдлүүд. Шагаа тоглоход олз ч олно, гарз ч гарна. Үүнийгээ дагаад хөрөнгө арвижина эсвэл хомсдоно. Заримдаа бусдад төлөх шагаагүй болмогцоо хүнээс шагай зээлж төлбөр хийгээд хөрөнгөтэй болохоороо зээлээ буцааж төлнө гэх мэт. Санхүүгийн тайлан, тэнцэл маягтай. Хаяа, ховор тохиолдох аз, эз маягийн ойлголтууд бас бий. Жишээ нь дөрвөн бэрх ч юмуу эсвэл онх буулаа гэхэд тусгайлсан шагнал, урамшуулал тооцох ч юмуу. Шагаа шүүрнэ гэдэг бас л аз, авхаалж самбаагаа сорих маягтай. Тооны ухаанаар яривал энэ нь магадлалын онолын хичээл гэсэн үг. Хэнээс, хаанаас, юунаас болж ямархуу гэнэтийн үзэгдэл гарч болох вэ гэдгийг үнэлж, дүгнэж, тооцоолж байна. Орчин үеийн арилжаа наймааны хэрэг яг л иймэрхүү тооцоогоор хөдөлж байна. Шагай шүүрэхтэй төстэйгээр.
Shagai togloh chini togloom. Yunii chini toonii uhaanii dor suulgah. Oor zugaatsah yum baihgui bolood l shagaigaar toglodog baisan. Yun balairah durtai medrel ve.
Мал маллаж буй малчин хүний өмнө гэнэтийн санаандгүй явдлууд байнга тохиолдоно. Гэнэт тэнгэр хангай өөрчлөгдөх ч юмуу гэнэт нохой шувуу тааралдах, гэнэт хулгай зэлгий тохиох, гэнэт өвчин эмгэгт ороогдох гээд амбаар саванд суудаг хүний төсөөлөшгүй олон үйл явдлууд задгай талд өрнөнө. Ийм нөхцөлд аж төрж буй хүн нэлээд задгай сэтгэлгээтэй байх учиртай. Тохиолдож болох хамгийн эрсдэлтэй, магадлалтай үйлийг урьдаас тооцож таамаглаж чаддаг эрдэмтэй байх ёстой. Ухаандаа мал алдуурлаа гэхэд л газрын ая дан, тэнгэрийн араншин, малын ааш авираа холбож бодоод явах зүгийг тогтоох жишээний. Яагаад гэвэл байгалийн бүх үзэгдэл өөрийн хэм хэмжээтэй. Тасралтгүй, зогсоо зайгүй өрнөдөг байгалийн үйл гэж байхгүй. Өвс ногоо ургалаа гэхэд л өөрийн гэсэн ургах шат дамжлагатай. Ясли, цэцэрлэг, бага анги, дунд анги, ахлах анги, их дээд сургууль гээд олон дамжлага байна. Дамжлага болгон дээрээ өнгө, үнэр, амт, хэлбэр, зүсээрээ ялгаатай. Ургамал болгон дээр энэ мэт хэмжээ, дамжаа нь өөр өөр. Урт настай ургамал гэж байна, богино настай ургамал гэж байна. Халуун, хүйтэн, сэрүүн чанартай гэж бас байна. Хэмжээг нь тааруулж зохицуулахгүй халуудна, сэрүүднэ, хүнддэнэ, хөнгөднө гээд бөөн өвчин зовлон орооно. Энэ мэт элдэв учралын арга эвийг олж амьдрахын тулд хүүхдэд багаас нь тооны ухаан зааж сургана. Гол нь зааж буй эрдэм нь хүүхдэд сонирхолтой байхын тулд янз бүрийн тоглоом, наадгай хэлбэртэй байгаа хэрэг. Харахад зугаа цэнгэл маягийн, үнэн хэрэг дээрээ бол хүүхдэд маш олон мэдлэг, чадвар олгож буй хичээл ном юм. Ийм чадвартай байж л жинхэнэ ясны малчин болно шүү дээ.
IP 182 160 38 108 commet bi Ta ooroo Estoi chi matematikiin engiin butarxaig xuraaj chadaxgui bxaa naad Erdene guai Nobeliin shagnal abax xun shuu SUU Uxaantan xun shuu
Neg teneg baihad tuuniig bishreh oor teneg zaaval oldono gej mon unen yum aa
Сайн байна уу, Эрдэнээ? Чиний хэлж яриад буйг сонсох дуртай, ... санаа оноо чинь сонин атлаа эзэмшсэн мэрэгжлээ эзэмдэж мэрэгших гээд ядаж буй хөлгүй хөх оюу минь дэх санаа оноотой яагаад ч юм бэ, яахын аргагүй л ямар нэгэн сэжмээр дүйцэж дөхөж очилцоод байгаа санагддаг. Нэгэн эдийг өөрсдийн олж авсан мэрэгжлийнхээ зүгээс харж, үзэж, хараалж, мэлмийдэх санаатай этгээдүүд юм байнадаа ч гэж санагдах. Хүн гээч аливаад нэгэнд нухацтай, тулхтай ухаан оюугаа бэлчээхдээ хүрэхийн бол тэрхүү эдийгээ эхэлж бүхэлдэж хараад, түүнийгээ буталж үзээд, цаашлаад жижиглэж хараачлаад, улмаар энэ бүхнийгээ нэгэн цул цэнэ болгож мэлмийдчихэж байгаад бүхэл цогц цул бүхий зохицуулт, шийдэл агуулааст шийдвэрт хүрдэг юмдагуудаа хэмээн санагдах. Энгийнээр, бүдүүн баарагаар хэлэхэд, өөрийн тань өгүүлсэн бүхэл тоо(математик) болон, биет тоон (физик тоо)хэлхээс, хүйн холбоо нь үүгээрээ илэрч гарч байдагт ч юм болвуу хэмээн санагдах, ...гэхдээ бүү мэд. Энэ бол маний л санаа хэдий ч, ор хоосноос оргилж хөөрөөд гараагүй, суралцсан, өнөөг хүртэл суралцаж, суралцсаар буй эрдмээс минь л үүсэл гарал сурвалжаас эхтэй санаа, оноо, бодол. Ингэхэд Эрдэнээ, өөрөө хэрж хэсэж явах хэрэг гардаг болвуу, чиний хэлж ярьж буйг нэг сайхан гэгчийн, цаг зав гаргаж байгаад сонсох юмсан.
Neg teneg baihad tuuniig bishreh oor teneg zaaval baina. Teorem batlagdav.
Neg uhaantan baihad tuuniig ni bishreh nejgeed uhaantanuud baina. Harin tuuniig ni uguisgeh teneguud ch zaaval baina. Teorem batlagdav.
Хэрвээ эртний оросын ёс заншлыг судалбал хүний бие эрхтнүүдийн дотор нар, сарны хүчнүүд хоорондоо хүч үзэлцэн тэрсэлдэн тэмцэлддэг тухай үзэл нэвт шингэсэн байдаг. Ер нь христ шүтлэгтнүүд дан ганц нар шүтдэг байхад оросын үнэн алдартнууд нар, сар хоёрыг зэрэгцүүлж шүтдэг онцлогтой. Сүмийн орой дээрх сүлд тэмдгийг нь ажвал нарнаас гадна сарны дүрс тэмдгийг заавал шигтгэж өгсөн байдаг. Лалын шүтлэгтнүүд болохоор дандаа сар шүтдэг. Шинэ жилээ сарны эргэлттэй холбож тооцдог. Ингэж тооцохоор сарны 12 бүтэн эргэлт нь ойролцоогоор 350 өдөртэй дүйцнэ. Сарны нэг бүтэн эргэлт нь ойролцоогоор 29 өдөр. Жинхэнээрээ бол 29 өдөр нэмэх нь 10 орчим цаг. Ингэж байж сар яг нэг цэвэр бүтэн эргэлт хийнэ. Харин хүмүүс бид тоолол зохиож, цаглабар бүтээхдээ бүхэл өдрийг нэг хоног гэж тооцоод өдөр доторхи цагуудыг нь гээж тооцно. Ингэхээр сар болгон 10 орчим цаг гээгдэнэ гэсэн үг. Хэрвээ нарны хөдөлгөөнтэй харьцуулж тооцвол тэр шүү дээ. Гэтэл лалууд болохоор цагаа гээхгүйгээр хоногоо тооцоод явчихна. Тэгэхлээр их сонин юм болно. Юу гэвэл шинэ жил нь улирал дамнасан маягтай тохионо. Нүүдэллэдэг шинэ жил гэмээр юмуу. Нэг шинэ жил нь өвөл, дараагийн шинэ жил нь хавар, тэрний дараагийнх нь зун, тэгснээ намар, тэгээд буцаад өвөл тохионо гэх мэт. Нэг хоног гэдгийг сарны эргэлттэй уяж тооцоохоор иймэрхүү тавьтаргүй, олон ааштай гэмээр шинэ жил болно. Хэрвээ нэг хоног гэдгээ сарны эргэлттэй бус, нарны эргэлттэй холбож тооцвол арай өөр цагалбар гарна. Дэлхий нарыг тойрохдоо яг тойрог замаар бус зуйван маягаар, гэхдээ гуйвж дайвж савалсан маягаар явна. Ингэхдээ хурдаа янз янзаар өөрчилнө. Зарим газар нь алхана, заримд нь шогшино, заримд нь хатирна, заримд нь жороолно гэх мэт. Үүнээс болоод өдөр, шөнө уртасна, богиносоно. Харин бидний зүүж буй цаг хурдасч, удааширдаггүй, нэг хэмээр явдаг. Энэ бол байгалийн цаг биш, харин хүмүүсийн санаасаа зохиож дунджилсан цаг. Тэнгэрийн цаг гэх үү. Хэрвээ байгалийн цаг юмуу газрын цагийг үзье гэвэл энэ нь дорно зүгийн орнуудын цагалбар. Үндсэндээ Хятад зүгийн тооцоо. Энэ нь нар, сарны хөдөлгөөнийг хослуулсан тогтолцоо. Нар, сар хоёр хүчний огтолцол, уулзвар дээр сүнс гэж юм бий болно. Энэ нь цагийн зүүтэй төстэй. Амьтай бүхний дотор нэг газраас, нөгөө рүү байнга нүүдэллэж нутаг сэлгэж явдаг. Усны хор гэдэг ч юмуу ургамлын хор гэдэг иймэрхүү л учиртай эд. Хүний бие дотор гэхэд нь сүнс гэх юмуу эсвэл эмзэг цэг гэхүү тэр зүйл нь хөлийн улаас авахуулаад толгой хүртэлхи энэ орон зай дотор байнга эргэлдэн тэнүүчилж явах жишээний. Хаана яваа нь улирлаа дагаад бас өөрчлөгдөнө. Намаржаандаа бууна, өвөлжөөндөө бууна гэх маягтай. Хүний биеийн тухайд гэхэд байгалийн цаг нь ойролцоогоор хоёр цагийн давтамжтай, тэр нь сарны хөдөлгөөний савалгаатай холбоотой гэх мэт. Энэ мэт жишээгээр үзвэл юуг нэгэн бүхэл, цул гэж үзэх вэ гэдэг нь маш харьцангуй ойлголт. Хөдөлгөөн бүхэн савалгаатай болохоор бутархай гэж сэтгэхээс өөр аргагүй болж байна. Ингэж байж залруулга хийнэ. Ямар ч савалгаагүй мэт болгож харагдуулах гэсэн санаа.
Za manai slesaruud puujin hiih ni ch yu yum be, milliard dollar amlasan ch chadahgui l dee. Sanaa baivch sachii hurdeggui yum gej bas baidgiin Erdenee guai. Ter chin tiim mongol uhaanaar l hiichihdeg yum bish. Chinggis yaj yavaad Galilei, Gauss hoertoi holbogdchihdog bilee? Chinggis haan maani too bodoh ni baitugai neree ch bichij chaddagui hun baisan gedgiig ta medeh uu? Ta er ni eruul hun uu, esvel Shar hadnaas orgood butasj ochihgui baigaa ovchton uu?
Сайн байцгаана уу? Хүмүүн нар сонин сайханг хэлсэн байж магад гээ хэрэгт дурлаад дахиад ороод ирлээ, хэхэхэ. "Оточийн" хэлж ярьсан нь нэг сонинг дуулгалаа. "Теорем батлагдав"-ыг хараад савж унаж байнаа, ХАХАХА, инээсээр л ХАХАХА.
"гээ"-гээд.
шим мандлын сүйрэл СҮПЕР НЭГДЛИЙН ОНОЛ-оор ямар байх? Онолоо жаахан амьдрал, олны ярианд жишээлж тайлбарлавал.
Эрдэнэ гуайн онол бол бөө мөргөлийн нэг боловсронгуй хэлбэр төдий л зүйл. Зарим бөө нарын үзэж байгаагаар Эрдэнэ дээд тэнгэрээс авсан мэдээллээ номын хэлбэрт оруулж мөнгө олох аргыг сэдсэн байх магадлалтай. Ертөнцийн нууцыг танин мэдэж Шамбалын орны эрчим хүчийг өөртөө агуулсан хүн л ийм нарийн зүйлийг ойлгож, түүгээр олон түмнийг бөшрүүлдэг. Эрдэнэ гуай бол тийм л нэг. Тэр бол шинжлэх ухаанаас хэтийдсэн бөө нарын нэг гэж ойлгогдож байна. Үүнийг өөрөөр тайлбарлах арга боломж ч одоогоор хүн төрөлхтөн нээгээгүйг батлан Нобелийн шагнал горилох хүмүүсийн нэг нь үүнийг бичиж үлдээвэ.
TANII DEBSHUULJ BGAA ONOL BOL GAIXAMSHIG ERUUL ENX URT NASALJ ENE ONOLOO DELXIID GARGAJ NOBELIIN SHAGNAL XURTEX IX EROOLIIG TAND DEBSHUULIE ENE DEER ZARIM COMMET BICHSEN TAS BOGOOD TAG XARANXUICHUUD YANA DAA SAIXAN BIEIIN CHADALTAI XUN OLIMPIIN ABARGA BOLLOO OUYNII TASARXAI CHADALTAI XUN TA MONGOLIIN NERIIG DELXIID GARGANA URT LNASLAX XEREGTEI
сүүлийн үеийн ном бичиж байгаа онолдож байгаа хүмүүс дандаа урдн байсан байгаа юмнаас хуулбар санаа хулгайлсан нэр алдар мөнгө хөөсөн, шинэ юм нэг ч байхгүй, дуугүй судалгаагаа хийж байгаа хүмүүсл шинийг бүтээдэг гэж бодох болло бусадн завьшигчид, мэргэдийн санаагаар өөрийнх юм шиг мэтгэлцхээ больцгоох юмсан яана даа (1)БИД.
та бүхэн онолын номыг нь олж уншаарай. англи хэл дээр байгаа. шинэ онол тухайн цаг үедээ хүмүүст ойлгогдохгүй элдвээр хэлүүлсэн байдаг. хожим нь зөв байжээ гээд бүгд дагаад явдаг. элдвээр доромжилхоосоо өмнө уншиж судлах л хэрэгтэй дээ нөхдөө!!!
та бүгдийн бяцхан тархи ойлгохгүй байгаа нь судлаачийн буруу биш юм.
та бүгдийн бяцхан тархи ойлгохгүй байгаа нь судлаачийн буруу биш юм.