Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойд зориулсан хүчит бөхийн уламжлалт барилдаан өчигдөр /2020.10.29/ болж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар Спорт хороо, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч найман даван түрүүллээ.
Бөхийн өргөөнд болсон энэ барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд Спорт хороо, ДХИС, Танил санаа ХХК, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.
Нийслэлийн ойд кориулсан барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар Спорт хороо, Монтед констракшн, Рэд Вулкан ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их -Уул сумын харьяат, Сүлд СХ, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарчээ. Харин дунд шөвгийн наймд улсын начин Б.Ганхуяг аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан О.Наранбаатар, аймгийн заан М.Лхагвагэрэл нар тунасан байна.
Улсын начин Б.Чимэдвандан допингийн эсрэг уриалга гаргаж барилдааны турш хажуудаа тавьж суун бөхчүүд болон үзэгч олонд хүргэсэн байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Чимэдванданд баярлалаа.Допинг баянмөнх мэт нь бөхчүүд бөхөө мэднэ гэж өвчигнөөд хулгай луйвар сэдэж суух хооронд зөв хандлагатай бөхчүүд зөв сэдэлтэй зөв хандлагатай зөв үйлдэл хийж байна. Бусад бөхчүүд болон МҮБХ дэмжинэ гэдэгт итгэж найдаж байна.
CHIMEDVANDAN SAIN BNA A.SUHBAT AVARGAAS SURALTSJE AVARGA MAANI MONGOL BUHUD NUURLEED BGA BUZAR BUHENTEI EVLEREHGUI GEDGEE ZARLAN TUNHAGLAJ 2006 OND IDER ZALU 35N NASANDA ZODOG TAILJ BILEE TUUNEES HOISH A.SUHBATGUI NAADAM SUR SULDGUI BOLSON ODOOCH GESEN YLGAAGUI JIJIG AVARGAGUI NAADAM ZAAL TANHIMIN BARILDAAN NEGL BISHEE...
A.SUHBAT AVARGIN IREEDUIN AVARGA BUHIIN SHAGNALT UUGANBAYR ZAALAND SAIN BARILDDAG HERNEE NAADMIN OMGUIL BUH YMDA 2017 OND 1 DAVSAN 2018 ond 2 DAVSAN 2019 OND 3 DAVSAN 2020 OND 3 DAVSAN GEHCHLEN