sonin.mn
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Цагаан өргөөнд Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл /ХЧМЗ/-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөгчид зочилж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов.
Энэ уулзалтад ХЧМЗ төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Спортын хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан, ХЧМХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга А.Долгион, удирдах зөвлөлийн гишүүн, Оюутан залуучуудын хорооны дарга Э.Баттамир нар оролцов.
 
 
 
Тус уулзалтаар хоёр тал спорт-олимпизмийн үзэл санааг эх орондоо болон дэлхийгээр тархан суурьшсан элэг нэгт монголчууддаа хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар хамтран ажиллахаар болжээ. Хилийн чанадад 220 мянган монголчууд байдаг бөгөөд үүний 80 мянга нь оюутан залуус аж.
 
ХЧМЗ-д тив бүрийн төлөөлөл байдаг бөгөөд МҮОХ-той санамж бичиг байгуулахаар болов. ХЧМЗ, МҮОХ-той хамтран ажилснаар гадаадад ажиллаж амьдардаг тамирчдын мэдээллийн санг үүсгэж, хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн спортын наадмыг зохион байгуулах юм байна.