sonin.mn

"Токио 2020” олимпын бамбарыг Монгол Улсын хилийн өмнөд цэг Орвог гашууны Бортолгойд асааж, аялуулах баг замдаа гарлаа. 16 хүний бүрэлдэхүүнтэй багт Монгол-Японы найрамдлын нийгэмлэг, Хилийн цэргийн спорт хороо, Триатлоны холбооны тамирчид багтжээ.

 

Өмнө нь олимпын бамбар Монгол Улсын хилийн дөрвөн цэгт хүрч байгаагүй бөгөөд өнгөрсөн жил Алтай Таванбогдод Монгол Япон улсын тугийг мандуулж, олимпын бамбарыг асааж байжээ.

 

Энэ удаагийн аялал хоёр дахь нь бөгөөд он гараад Монгол шарын даваа, Соёлж ууланд олимпын бамбарыг аялуулж, спортын үйл ажиллагааг зохион байгуулах аж.

 

Эх сурвалж: "Монголын үнэн"