sonin.mn
2022 онд болох Бээжингийн өвлийн олимп болон пара олимпын мөсөн дээрх төрлийн туршилтын тэмцээн 4-р сарын 1-10-ны өдрүүдэд болно.
Туршилтын тэмцээний хугацаанд хоккей, богино зайн тэшүүр, кёрлинг, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 7 төрлийн тэмцээн  Бээжингийн Үндэсний усанд сэлэлтийн төв, Үндэсний Спортын ордон, Үндэсний Тэшүүрийн Ордон, Бээжингийн Биеийн Тамирын ордон, У Кэсүний спортын төв зэрэг таван газар болж, мэргэжлийн хэсэг тамирчид болон сонирхогчид урилгаар оролцох аж.
 
Мөсөн дээрх спортын төрлийн уралдаан тэмцээний онцлог болон Бээжингийн бүсийн тэмцээнд бүгд зааланд болдог онцлогийг харгалзан энэ удаагийн туршилтын тэмцээнд бас мэргэжлийн чанартай туршилтыг хийж буй юм байна.
 
Тодруулбал тамирчид бүртгүүлэхээс эхлээд шагнал гардуулах, спортын үзүүлэх тоглолт, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны туршилт, зам харилцааны туршилт зэргийг хийж буй ажээ.
Мөн мөсөн дээрх туршилтын явцад зарим орчин техникийг ашиглажээ. Жишээлбэл У Кэсүний спортын төв биеийн дулааныг хэмжих багаж, ложистикийн робот, үүлэн шууд нэвтрүүлэг зэргийг ашигласан байна. 
 
Г.Бямба