sonin.mn
Японы “Blaublitz Akita” багийн дасгалжуулагчаар 2019 он хүртэл ажиллаж байсан Шюүичи Масэ энэ сараас эхлэн Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ны үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болов.
“Японы хөлбөмбөгийн холбооны “Asia Contribution Project” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлын нэг хэсэг юм” гэж өнөөдөр Японы хөл бөмбөгийн холбооноос мэдээлсэн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ танилцуулж байна.
 
 
 
Шюүичи Масэ 2023 оны нэгдүгээр сарын 31 хүртэл гэрээ байгуулсан байна. Тэрбээр 2006 онд Чибагийн Жеф Юнайтед багийн дасгалжуулагч Ивица Ошимийн туслах, орчуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Fagiano Okayama, Токио Верди багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан.
 
 
 
Тэрээр 2015-2016 болон 2017-2018 онд Эхимэ,  2018-2019 онд Blaublitz Акита багуудыг удирдаж байжээ.
 
Д.Өлзийсайхан