Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд хүч үзэж байгаа тамирчдаас 2 дахь эрхийг Бат-Очирын Болортуяа өвөртлөв.
“Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин ОУХМ Б.Болортуяа хэсэгтээ Казахстаны Татьяна Аманжол Ахметоватай хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсан. Харин хагас шигшээд Тайванийн бөх Мен Хуан Хиг цэвэр ялснаар олимпын дэвжээнд барилдах эрхээ авлаа.
Харин өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Болдсайханы Хонгорзул бүх өрсөлдөгчөө цэвэр ялж шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпын наадмын эрхийг шигшээ багтаа авчирлаа
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Манай охидууд мундаг бна .Амжилт хүсье.
Хонгорзул гээд сайн залуу охин гарч ирж байгаа юм байнаэ
Хэдэн бор охид минь овоо л доо. Амжилт!
bayrllaa
Өвөртлөөд байхдаа яахав дээ? Гэрээгээр нь хармаалав, халааслав гэхгүй юу?
Ene Hongorzul gedeg ohin uneheer goe barildaj bnlee !
Bugdedn amjilt husie ! Ter Hongorzul gedeg ohind asar ih ireedui haragdaj bnlee . Ern Namuunaa Boloroo geed bur chashiisen tcoo shine ue asar huchtei garch irj bgaa bol Burmaa Battsetseg nariin avarguud maani bid yasnii bokhchuud shuu gedegee tod haruulj bndaa . Dahin buhdedn amjilt husie !
"... эрхийг ... өвөртлөв" ???