sonin.mn
БАРСЕЛОНА. /Kommersant/. “Forbes” сэтгүүлээс гаргасан хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнэтэй 20 багийн жагсаалтыг анх удаа “Барселона” баг тэргүүлжээ.
Жилийн өмнө гаргасан жагсаалтад Мадридын “Реал” нэгдүгээрт бичигдэж байв. Багуудыг эрэмбэлэхдээ “Forbes” 2019/2020 оны улирлын орлого болон үйл ажиллагааны орлогыг нь тооцоолжээ.  
 
Энэ удаагийн хамгийн үнэ цэнэтэй 10 багийн жагсаалтад дараах багууд багтжээ.
 
«Барселона» - 4.76 тэрбум ам.доллар
«Реал» — 4.75 тэрбум ам.доллар
«Бавария» — 4.215 тэрбум ам.доллар
«Манчестер Юнайтед» — 4.2 тэрбум ам.доллар
«Ливерпуль» — 4.1 тэрбум ам.доллар
«Манчестер Сити» — 4 тэрбум ам.доллар
«Челси» — 3.2 тэрбум ам.доллар
«Арсенал» — 2.8 тэрбум ам.доллар
«Пари Сен Жермен» — 2.5 тэрбум ам.доллар
«Тоттенхем» — 2.3 тэрбум ам.доллар
“Барселона” баг нэгдүгээрт бичигдсэн хэдий ч коронавирусний цар тахлын улмаас санхүүгийн асуудлууд нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, тус багийн тайланд цэвэр өрийн хэмжээ нь 488 сая евро буюу 1.4 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн дурджээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг