sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо энэ оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд Зуны XXXII олимпын наадам,  2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд Зуны XVI паралимпын наадам болох юм.
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар олимпын 7 төрөл, паралимпын 4 төрөлд нийт 29 тамирчин эрхийн болзол хангаад байна.
 
Токиогийн олимпын эрхийн болзол хангасан тамирчдыг танилцуулбал:
 
Чөлөөт бөхийн төрөлд: Т.Тулга 65 кг, М.Лхагвагэрэл 125 кг /эр/, С. Батцэцэг 68 кг,О.Намуунцэцэг 50 кг, Б.Болортуяа 53 кг, Б.Хонгорзул 57 кг, О.Бурмаа 76 кг /бүгд эмэгтэй/,
Бокс: Э. Цэндбаатар 57 кг, Б. Чинзориг 63 кг, Н. Мягмаржаргал /эм/ 68 кг.
Байт харваа: Б. Отгонболд.
Буудлага: О.Гүндэгмаа, Э.Даваахүү /эр/, О.Эсүгэн, Ц.Анударь.
Сагсан бөмбөг: 3Ч3 сагсан бөмбөг эмэгтэй баг /4 тамирчин/
Ширээний теннис: Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ.
Хөнгөн атлетик: Б.Сэр-Од, Б.Бямбажав, Б.Мөнхзаяа.
Пара таеквондо: Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ.
Пара пауэрлифтинг: Э.Содномпилжээ.
Пара байт харваа: Н.Мөнхбаатар.
Пара буудлага: З.Ганбаатар нар олимпын эрхийн болзол хангаад байна.  
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг