sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Газпром компаниас 9 дэх удаагаа зохион байгуулж байгаа “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” хөтөлбөр ойрын үед байгуулна.
Энэ жил “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” хөтөлбөрт 211 улсын залуу элч төлөөлөгч нарыг нэгтгэхээр болжээ. Нөхөрлөлийн 32 багт 12-14 насны охид, хөвгүүд нэгдэн цахим аварга шалгаруулах тэмцээнд оролцож, F4F World хөл бөмбөгийн симулятор тоглоомоор өрсөлдөх юм.
 
 
Харин улс орон бүрээс оролцох залуу сэтгүүлч нар хөтөлбөрийг сурвалжилж, үе тэнгийнхэндээ хөтөлбөрийн үнэт зүйл болох нөхөрлөл, тэгш эрх, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч байдал, ялалт, уламжлал, нэр төрийн талаар танилцуулах юм байна.
 
 
Хөтөлбөрийн 2 дугаар шатны хүрээнд оролцогчид УЕФА-гийн Аваргуудын лигийн финалын тоглолтын өмнө Турк улсын Стамбул хотноо “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” форумд оролцож, хүүхдийн хөл бөмбөгийн хөгжлийн талаар санаа бодлоо хуваалцана. Форумын төгсгөлд 211 улсаас оролцож буй төлөөлөгч хүүхдүүд хамтдаа Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох оролдлого хийх юм.
 
 
Монгол Улсаас тус хөтөлбөрт шилдэг залуу тоглогчид болох Н.Ананд, Б.Төгөлдөр нар оролцоно. Манай залуус уг хөтөлбөрүүдэд багтаж өөрийн улсын соёл, ёс уламжлалыг танилцуулах юм. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг