sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос Үндэсний шигшээ багийг 2016 оноос хойш шат дараалалтай өргөжүүлж, 2020 онд гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөгийн төрлийг нэмсэн юм.
Улмаар олимпын 15, паралимпын 7 төрлийн нийт 270 тамирчин, дасгалжуулагч ҮШБ-т харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж байна.
 
 
Ташрамд дуулгахад, Монгол Улсад 2020 оны тооллогоор өмчийн бүх хэлбэрийн 686880 метр.кв талбай бүхий 1068 спортын заал, 3 360 288 метр.кв талбай бүхий 852 спортын гадаа талбай үйл ажиллагаа явуулж байна.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг