sonin.mn

Шатрын Их мастер, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч А.Энхтуулыг БНХАУ-ын Шанхай хотын 2800 гаруй сурагчтай Шатрын академид ахлах түвшний дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр бас нэгэн сайхан мэдээ дуулгалаа.

Тодруулбал, шатрын их мастер маань АНУ-д шатрын дасгалжуулагчаар ажиллах гэрээ байгуулжээ. А.Энхтуулын хувьд 2015 онд 21 настайдаа АНЭУ-д урилгаар ажиллаж байсан туршлагатай шатарчин юм. Тэрбээр есөн настайдаа шатар сонирхох хэмжээнд клубийн сургалтад явж, улмаар 10 настайгаасаа тогтмол хичээллэжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин