sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулна.
“Токио-2020” Зуны олимпын наадмын өмнөх томоохон сорил болох тус тэмцээнд Монголын Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж эхэллээ. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа нарын бүрэлдхүүнтэй шигшээ багийн 60 гаруй тамирчид ДАШТ-ий бэлтгэлдээ мягмар гарагт Хандгайтын баазад цугларалтад гарсан байна.
Энэ удаагийн дэлхийн аваргын бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч гэсэн бүрэлдхүүнтэй байгаа юм байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг