sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа тэргүүлж эхэллээ.
Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/, Окиноүми /М-12/-д уватэнаге мэхээр давснаар 2 даваа 2 унаатай болов.
Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Котонавака /М-11/-д ошидаши мэхээр унасан бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Оношо /М-6/-г хатакикоми мэхээр давж 3 даваа, нэг унаатай болов.
 
Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/-тэй учраа таарч Кирибаяама давснаар хоёул адил 1 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Митакэүми /М-2/-г ёрикири  мэхээр хаяж, 4 дэх даваагаа авснаар ганцаараа башёг тэргүүлж байна.
Нацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд озэки Шодай, Такакейшёо, Асанояама нар өрсөлдөгчдөө давлаа. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг