sonin.mn
Монголын баг ээлжит медалиа авах нь Саид Моллайгийн барилдааны дараа тодорхой боллоо. Тэрбээр 81 кг-ын хагас шигшээд Австрийн бөх Шамил Борчашвилиг цэвэр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр болов.
 
Манай бөх барилдаан эхлээд удаагүй байхад сэжиж унагах мэхээрээ вазари үнэлгээ авч, давуу байдлыг бий болгосон. Улмаар цаг дуусахаас минутын өмнө дархан өмсөх мэхээрээ дахин вазари авч, иппон буулгалаа.
 
Одоо тэрбээр олимпийн наадмын алтан медалийн төлөө Японы Т.Нагасе, Бельгийн М.Кассе нарын ялсантай барилдана.