sonin.mn
Өнөөдөр Токиогийн олимпийн жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр. Эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.
Л.Отгонбаатар эхний даваанд Европын аваргын хүрэл медальт Эстонийн Г.Минаскинтай барилдлаа.
 
 
 
Хоёр бөх нэг нэг торгуультай нэмэлт цагт орж, улмаар нэмэлт цагт өмсөх мэхээр манай бөх яллаа.
 
 
 
Л.Отгонбаатарын хувьд сугалаа хатуухан таарсан. Дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдана. Түүнийг ялахад Японы Аарон Вольфтой хэсгийн аваргын төлөө таарах магадлалтай.