sonin.mn
Токиогийн олимпийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэй -100 кг-д манай гавьяат тамирчин Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Г.Минаскинийг нэмэлт цагт торгуулиар ялсан. Дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдлаа. Петер бол Украинд төрсөн, самбо бөхийн Универсиад наадмын мөнгөн медальтай бөх. Жүдо бөхийн 2020 оны Европын аварга. Хоёр бөх 2019 онд нэг таарч барилдахад израиль бөх ялж байжээ.
 
 
Бөхчүүд үндсэн цагт үнэлгээ аваагүй тул барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Петер Пальчик 58 дахь секундэд вазари авснаар дараагийн шатанд шалгарч, манай бөх харамсалтай нь тэмцээнээ дуусгалаа. Ингэснээр жүдочдын өнөөдрийн өрсөлдөөн дуусаж байна. Маргааш Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр +100 кг-д зодоглох болно.