sonin.mn
Словени улсын иргэн, ФИБА 3х3 мэргэжлийн тамирчин байсан Лука Сной сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр дагнасан дэлхийн анхны номыг гаргажээ. Тэрбээр Японы 3х3 мэргэжлийн багт тоглож байхдаа 2017 онд Монголд зохион байгуулсан “Улаанбаатар” Гран-при тэмцээнийг үзэж сонирхсон байна. 3х3 төрлөөр дагнан бичсэн  225 хуудас бүхий номдоо тэрбээр Деян Маястрович зэрэг өндөр зэрэглэлийн тоглогчдын туршлагын талаар оруулснаас гадна статистик үзүүлэлтүүдийн анализ, тэр дундаа НБА-г 3х3-тай харьцуулсан харьцуулалт судалгааг багтааснаараа анхны тодотголыг авчээ. Мөн Лука Сной номдоо Монголын 3х3 багуудын тоглолт, давуу тал, тоглолтын системийн талаар судалснаа оруулсан байна.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин