Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялав. Хэлэх ч үг алга, үнэхээр бахархгүй байхын арга алга.
Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг нь гайхамшиг юм. Түүний хэнээс ч айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаан Ослогийн дэлхийн аваргын чимж, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх боллоо.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болж байна. Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар багш ДАШТ-ий 11 медальтанаа төрүүллээ.
Сэтгэгдэл0
Бялуураад дотор муухайртал дуулж хуурдаж бөх барилдах юм аа.
Гайхамшигтай талархья
Ц. Энхжаргал авсан шүү дээ
Энхжаргал эгчийнхээ шийрийг хатааж байгаа гайхамшигтай охинд баяр хүргэе. Одоо япон хүүхнүүдийг барьдаг болоход ухаанаа зориул.Чамд их авьяас бий. Төрийн далбаагаа дэлхийн дэвжээнд мандуулсан амжилтанд тань баярлалаа.Улам их хичээгээрэй.
ene ohin hol yabnaa?bayar hyrgye!!!!Mongol hyn zaluuchuud iim l baih yostoi!!!
Тив, Дэлхий цаашлаад Олимпийн медаль энгэртээ гялалзуулах Ирээдүй байна...