“Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов.
Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа.
Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор) болов.
Сэтгэгдэл0
Энэ бүсгүйн гавьяаг одоо үнэлэх болсон байх.Олон удаа улс орныхоо нэрийг дэлхийд цуурайтууллаа.Энэ бол амжилт мөн.Яагаад хөдөлмөрийг нь үнэлдэггүй юм бол доо! Зарим нь иймэрхүү байдлаар ялгаварлагдаад байх шиг…Эсвэл бид мэдэхгүй байна уу?
Олимпын бус жин гэж тэр шүү дээ
Эрэгтэй шигшээ багаа тараая даа
2 медаль хүртчихээд байхад юун тараах
ene ohinii amjiltand hureegui gaviyatuud buur h.baataruud baidag ym bnlee .odoo bol ydaj gaviyatiig n uguh bailguidee .