sonin.mn
“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр өндөрлөж, манай баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна. Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо.
 
 
Хамгийн сүүлд манай эмэгтэй бөхчүүд 2013 онд Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсч байна.
 
 
Эмэгтэй багийн дүнгээр Токиогийн олимпийн наадамд оролцсон тамирчдаас ганц нь ч Ослод ирээгүй, дан залуучуудаа илгээсэн Япон улс дундаршгүй ундаргатай орон гэдгээ харуулж 196 оноогоор тасархай тэргүүлж, хүчирхэг бүрэлдэхүүнтэй АНУ 147 онооогоор аман хүзүүдэв.