sonin.mn
Энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан “Багахангай марафон-2021” Улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тэргүүн ахлагч Б.Баттулга, Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ч.Батжаргал нар 5Ч10 км-ын буухиа гүйлтийн төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
 
 
Мөн ОУХМ ахлах ахлагч Ч.Батжаргал 6 цагийн гүйлтийн төрөлд амжилттай оролцож, 72 км 686 метрийн амжилтаар тэргүүн байр эзлэн Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр ахлах ахлагч Ч.Батжаргал Монголын хэт холын гүйлтийн төрөл болох 12 болон 6 цагийн рекордыг эзэмшиж байна.
 
 
 
 
Ахмад О.ГЭРЭЛЗАЯА