sonin.mn
Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны нийтийн хөлбөмбөг /грассрүүтс/-ийг хөгжүүлэх, таниулах зорилгоор жүжигчин, продюсер М.Оргилтой хамтран ажиллахаар боллоо.
 
Тэрбээр олон улсын хөлбөмбөгтэй үйл ажиллагааны хувьд уялдаа холбоо, гүүр нь болж ажиллах юм. МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан нар М.Оргилыг хүлээн авч уулзан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Грассрүүтсийн элч төлөөлөгчийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өгсөн байна.