sonin.mn
Олон улсын боксын холбоо /AIBA/-ны ерөнхийлөгч Умар Кремлёв Пүрэв гарагийн орой Улаанбаатар хотноо иржээ.
Тэрбээр өнөөдөр боксын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан, Мөсөн өргөө болон  “Буянт Ухаа” спортын ордны үйл ажиллагааг сонирхон, үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах аж.