sonin.mn
Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ С.Баттулга багшийн нэрэмжит 5 дахь удаагийн шилдэг боксчдын тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд палас ордонд амжилттай үргэлжилж байна. Өчигдөр тус тэмцээний 67 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг нарын хооронд халз тулаан маш ширүүн өрсөлдөөнтэй болж, эн тэнцүү тоглосны эцэст 3:2-оор Э.Цэндбаатар яллаа. Тэд өмнө 2 удаа халз тулалдаж Б.Чинзориг ялж байсан бөгөөд тэдний тулааны ийнхүү 2:1 боллоо. Өнөөдөр /2022.10.07/ шилдэг боксдын тэмцээний финалын тоглолтууд 11.00 цагаас эхлэх хуваарьтай бөгөөд 67 кг жинд аваргын алтан медалийн төлөө МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүүтэй тоглох юм байна.