ФИДЕ Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчид өрсөлдсөн бол Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигчид өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ. Эргэн сануулахад 2021 онд зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргаж байсан юм.
Дэлгэрэнгүйг: https://www.fide.com/news/2043...
Сэтгэгдэл0
Saihan medee vna
Эмэгтэй хамаг гайгүй шатарчид чинь хоригдож байгаа ш дэ ! Толгойгоо буруу юманд ашиглаад !
Shatar bol oyun uhaanii sport. Getel, hamag tolgoi saitai ni ingeed horigdood baidag, ene odoo yu ve? Tolgoigoo buruu yumand ashiglasan bainaa. Ene avargalsan emegteichuudiig magadlangaar hurdan oruulj sullah heregtei. Ene ih oyunii chadvariig yadaj ur huuhduuddee ene emegteichuud zaag l dee.
эрэгтэй хоригдлууд ч бас дэлхийн аваргаас цом авсан санагдах юм. овоо гарууд шүү, тээ?
ТИйм ээ. Ноднингийн аваргууд нь эрэгтэйчүүд. Манай эмэгтэйчүүд оролцоогүй
Үгүй ер. Манайхан чинь эмэгтэй эрэгтэйгүй хаана ч байсан аваргалаад. Гайгүй толгойтой юм шиг. Дэлхийд хамгийн том эзэнт гүрэн байгуулж явсан гэдэг. Энэ янзаараа удахгүй бүгд бас дахин нэрээ дуурсгах байхаа...